Хулгайлсан гар утсыг эздэд нь хүлээлгэн өгчээ


Бусдын гар утсыг удаа дараа хулгайлсан ОХУ-ын иргэн Л болон Монгол Улсын иргэн Б, М, О нарыг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгаж байна.
Тэд эхнэр, нөхрүүд бөгөөд хулгайлсан гар утсаа ченжүүдэд "тушаадаг" байсан аж.
Цагдаагийн алба хаагчид үүрэн телефоны компаниудтай хамтран тэдний хулгайлсан гар утаснуудыг эздэд нь хүлээлгэн өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ