Цэргийн дүйцүүлэх албыг таван сая төгрөгөөр хаана

img

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цэргийн дүйцүүлэх албыг 2018 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх мөнгөний хэмжээг 5,070,990.0 /таван сая далан мянга есөн зуун ер/ төгрөг байхаар баталлаа.

 

Цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа иргэд батлан хамгаалах үйл хэрэгт суралцаж, байгалийн болон нийтийг хамарсан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулах, орон нутагт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажилд оролцдог юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Zuv tsergees zygataagsad.neg gazar ajilsan bolj todorhoilolt avaad hyyramch emchiin magadlagaa avaad argalaad baidag ium bainalee.Neg bol mungu uu ug esvel yav.
2018-03-28