М.Энхболд Уяачдын холбооны Ерөнхийлөгчийн ажлаа өглөө

img

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурал өчигдөр боллоо. Хурлаар “Дүнжингарав-2018” уралдааныг зохион байгуулсан талаарх Комиссын даргын мэдээллийг сонсож, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэв.

 

“Дүнжингарав-2018” уралдаан холбогдох дүрэм журмыг зөрчсөн, зохион байгуулалт, эмх цэгц муу болсон гэж хурлаас дүгнэжээ. Түүнчлэн иргэд, олон нийтийн болон Тэргүүлэгчдийн санал шүүмжлэлд үндэслэн дүрэм журам зөрчсөн уяачдын цолыг хураах, морь уралдуулах эрхийг тодорхой хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авах санал дэвшүүлж, уяачдын ёс зүйг чанд сахиулах нь зүйтэй гэж үзсэн байна.

 

 

 

ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд хэдийгээр уг уралдааныг зохион байгуулахад оролцоогүй ч үүссэн нөхцөл байдалтай уялдуулан хариуцлага хүлээж, Холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Тэргүүлэгчид хүлээн авлаа. Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн мөн чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг ММСУХ-ны ээлжит их хурал хүртэл түр хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ.

 

Тэргүүлэгчдийн хурлаас ММСУХ-ны ээлжит VII их хурлыг 2018 оны 5-р сард хуралдуулахаар тогтсон байна. Их хурлаар ММСУХ-ны одоогийн тэргүүлэгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зүйтэй гэж үзэж байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн байна.   

 

Б.Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хаха ямар том шийтгэл вэ
2018-03-28
ЗОЧИН:
их хурлын гишүүний ажлаа өгчмхгүйдээ
2018-03-28
Энэ холбоог татан буулгаач
2018-03-28
Ялтай ажлаас салсан нь зөвөө . Наад уяачид чинь үгэнд ордог хүмүүс биш байна .
2018-03-28
Zochin:
Hiij chaddag hundee ogoh ni zov doo,
2018-03-28
Энхболд Уяачдын холбооны ажлаа хийгээд Их хурлын даргаас чөлөөлөгдвөл Монгол улсад хэрэгтэй
2018-03-28
Ungursen boroonii xonoos tcuv numruud yaxav dee. Jujig l yum shig sanagdaj baina.
2018-03-28
Хэсэг хогийн лалрууд зайлж, оронд нь өөр хогийн лалрууд ирнэ ээ гэж.
2018-03-28
ashtay yu daa , khogiin lalaruud zayljee
2018-03-28
ashtay yu daa , khogiin lalaruud zayljee
2018-03-28