"Тогтвортой хөдөө аж ахуй хөгжлийн тулгуур"-ыг хэлэлцэж байна

img

 

Монголын эдийн засгийн форумын үдээс хойшхи хэлэлцүүлэг салбар хуралдаануудаар үргэлжилж байна. Уул уурхай ба үр өгөөж, Түлш, утаа түгжрэл, шийдэл,  Тогтвортой хөдөө аж ахуй хөгжлийн тулгуур, Хувьчлал ба шинэчлэл, Агаарын тээврийн либеральчлал гэсэн сэдвээр салбар хуралдаанууд үргэлжлэх юм. 

 

Тогтвортой хөдөө аж ахуй хөгжлийн тулгуур сэдэвт салбар хуралдаан эхлээд байна. Салбар хуралдаанд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илтгэлт тавьж байгаа юм. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхийн тулд малаа эрүүлжүүлж, экспортыг нэмэгдүүлэх талаар хууль эрхзүй, хэрэгжүүлэх бодлого чиглэл, авах арга хэмжээний талаар илтгэлдээ дурджээ. 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ