ХУВЬЦАА: Х.Баттулга 31.6 тэрбум төгрөг, У.Хүрэлсүх “амьгүй” 1072 ширхэг

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг өчигдөр зарлалаа. Нийт 236 албан тушаалтны хөрөнгө орлогыг багтаасан тус сангаас бид төрийн гурван өндөрлөгийг онцоллоо.
Ерөнхийлөгч Х.Баттулгын орлого буурсан байна. Түүний нийт орлого нь 2016 онд 130 сая төгрөг байсан бол 2017 онд 19 сая төгрөг болон буурчээ. Мөн түүний хадгаламж гурван сая төгрөгөөр хэмжигдэж байна. Ерөнхийлөгч 912 сая төгрөгийн 2 орон сууцтай, 282 сая төгрөгийн Lexus-570 машинтай аж. Харин түүний хувьцаа 31.6 тэрбум төгрөг хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгт бичжээ.
Харин УИХ-ын дарга М.Энхболдын нийт орлого 2016 онд 91 сая төгрөг байсан бол 2017 онд 118 сая болон нэмэгджээ. Мөн түүний орон сууцны тоо нэмэгдэж, гурав болсон байна. Хадгаламж нь 483 сая төгрөгөөс 2017 онд 597 сая төгрөг болон өсчээ. Мөн их хурлын даргын хобби болсон морьд нь нийтдээ 360-аар тоологдож буйгаас хурдан удмын адуу 60 аж. Адуу нь нийтдээ 900 сая төгрөгөөр үнэлэгдэж байгааг ХОМ-т дурджээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тухайд нийт орлого нь 2017 онд 135 сая төгрөг болон өсчээ. 2016 онд Шадар сайд байхад түүний нийт орлого 120 төгрөг байжээ. Мөн Ерөнхий сайд 162 сая төгрөгийн 2 орон сууцтай бол 284 сая төгрөгийн машин, мотоциклтой юм байна. Харин түүний хадгаламж нь 1.7 тэрбум төгрөгөөр хэмжигдэж буй. Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаанаас өөр хувьцаагүй, хөрөнгө оруулалтгүй аж.
Ерөнхийлөгч Х.Баттулгын ХОМ-ийг эндээс үзнэ үү.
УИХ-ын дарга М.Энхболдын ХОМ-ийг эндээс дэлгэрүүлж үзнэ үү.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ХОМ-ийг эндээс харна уу.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ