Х.Баттулга:Монгол төрийн хамгийн том дайсан бол авлига

img

Монголын эдийн чуулган Төрийн ордонд болж өндөрлөлөө. Монголын эдийн засгийн чуулганы хаалтад Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн юм. Тэрбээр:

 

-Төр мянган хурал, мянган хэлэлцүүлэг хийж, татварын бодлогоо шинэчлээд үр дүнд хүрэхгүй. Тендэрийн босгыг 10 тэрбум гээд заасан. Энэ хэмжээний хөрөнгөтэй цөөн тооны компани байгаа. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Санхүүгийн зах зээл дээр нийт активын 95 хувь нь банкуудад оногдож  байгааг өөрчлөх хэрэгтэй.

 

Өнөөдөр Монголын төрийн хамгийн том дайсан төрийн албан хаагчдын шударга бус  байдал, авлига хээл хахууль болоод байна. Авлига, хээл хахуул байгаа нөхцөлд хөрөнгө оруулалт сэргэхгүй. Татвар төлөгчдөө дарамталж байж бизнес цэцэглэн хөгжихгүй.  Зовж болсон мөнгөө төрийн албан хаагчдад олгохыг хэн болгон хүсэхгүй.

 

Мэргэжлийн холбоод нэг удирдлагатай байх хэрэгтэй. Дорвитой өөрчлөлт хийхгүй бол бизнесийн орчин сайжрахгүй.

 

Гадаадын хөрөнгө оруулагчид төвийг сахисан сайн засаглалтай болсон үед танай улсад бусад хөрөнгө оруулагчид итгэнэ гэдэг. Тиймээс төр, хувийн хэвшлийнхэн хүчээ нэгтгэх хэрэгтэй.

 

Татварын тайлангаа биечлэн өгөх, бусад асуудлаар татварын байцаагчтай уулзаад байх шаардлагагүй. Төр бизнесийн харьцаа тайланг бэхжүүлэх хэрэгтэй.

 

Хөдөө аж ахуйн салбар өнөөдөр ямар байдалтай байгааг бид мэднэ. Хөдөө аж ахуйн сайд хоёр жил хийхдээ нэлээн судалгаа хийсэн. Тухайн үед манайхаас гаргадаг арьс шир жилдээ 10 сая байсан, одоо 15 сая болсон. Бүгдийг нь түүхийгээр гаргадаг. Бид урьдчилсан ТЭЗҮ-ийг хийсэн. Бэлэн зүйлийг аваад ажиллах хэрэгтэй. Сайд болоод өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлнэ гэж аливааг А-гаас эхэлдэг. Дахин дугуй зохиохгүйгээр үргэлжлүүлээд аваад явах хэрэгтэй.

 

Утаатай холбоотой асуудлыг би байнга ярьдаг. 147 тэрбум төгрөг, 100 сая орчим ам.доллараар энэ асуудлыг ойлгож байгаа. Дагуул хот барих асуудлыг өргөн барьж байсан.

 

Хувийн хэвшлийг дэмжиж, бизнесийн задалсан төрийн бодлоготой байж ард түмэн болон гадныхан биднийг тооно. Зоригтой шийдвэр гаргаад, чадвартай төрийн албан хаагчийг бүрдүүлж, банкны салбарт зоригтой алхам хийх хэрэгтэй гэлээ.

 

Дараагаар нь Эдийн засгийн  чуулганыг хааж ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр:

 

-Эдийн засгаа сэргээхийн тулд бид хүчээ нэгтгэхээс өөр арга алга. Төрийн өмчийн компаниуд 2016 онд 370 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан.  2017 онд 740 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үүнээс илүү ашигтай ажиллах хэрэгтэй байна. Олон нийтийн хяналтыг  төсөл компаниудад чиглүүлэх оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Хаврын чуулганаар төрийн өмчийн компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэнэ. Олгархийн засаглалаас олон нийтийн засаглалыг бий болгодог Хөрөнгийн биржээр дамжуулна. Өнөөдрийн энэ чуулган үр дүнтэй боллоо гэж дүгнэж байна гэлээ. 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Монгол төрийн дайсан бол авилгал огт биш, монгол хүмүүс хүн чанраа гээж байгаа эмгнэнэлт явдал юм. Монгол хүмүүс бусдыг хайрлах, эх орноо хайлах сэтгэлээ гээж, эдийн шуналтан болж байгаа нь Монголын хамгийн том дайсан юм.
2018-03-29