"Хонхор"-ын иргэдийг нүүлгэн шилжүүлнэ

img

Монгол-Японы соёлын төвд

 

09:00-16:30 цагт "Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” үндэсний зөвлөгөөн Монгол-Японы соёлын төвд болно. Холбоо барих утас: 88209963

 

ХНХЯ-нд

 

10.00-13.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар уулзалт хэлэлцүүлэг болно. Төрийн болон төрийн бус байгууллагуудын түншлэлийн хүрээнд мэдээлэл солилцож ярилцана. Утас 99095302 89008516

 

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд /Хонхор/

 

10:30-12:00 цагт Улаанбаатар хотод анх удаа гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлтийн дадлага сургуулийг зохион байгуулна. Утас 9804-1919, 8004-7997.

 

Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд 

 

11. 00 цагт Нийтийн сонсголын тухай хуулийг үндэслэн орон нутагтаа анх удаа сонсгол зохион байгуулсан Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ, Ховд, Завхан, Дорнод аймаг, Багануур дүүргийн ТББ, мэргэжлийн холбоод, нутгийн удирдлагын байгууллагуудын төлөөлөгчид туршлага солилцох, тулгарсан сорилт бэрхшээл, ололт амжилтаа хуваалцан, санал солилцох уулзалт хийж буй талаар мэдээлэл өгнө. Утас: 11-313207

 

MN-Мэдээллийн төвд


11.30 цагт Барилгын арматурын эрэлт, нийлүүлэлтийн асуудлаар Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлэл хийнэ.

 

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд


11:30 цагт БЗД-ийн АН-ын дотоод сонгуулийн үр дүнг танилцуулж намын удирдлагуудад шаардлага хүргүүлэх талаар БЗД-ийн АН-ын Эрүүл ардчилал хөдөлгөөн, БЗД-ийн АН-ын Шинэчлэлийн хороо, БЗД-ийн АН-ын Ардчиллын анхдагчдын салбар зөвлөл, АТОЗ-ийн салбар зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийнэ.

 

live conference center.т

15:00 цагт 2018 оны 03 сарын 31-ны өдөр болох "ДАХИН ТЭВЧИХГҮЙ" тайван жагсаалын зохион байгуулагчид уг жагсаалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 7610-9080, 9527-3991

 

Блью скай зочид буудлын Топаз танхимд

 

15.30 цагт Барилгын хог хаягдлаа дахин боловсруулах төслийн нээлтийн үйл ажиллагаа эхэлнэ. Утас 9900-2058 9900-0788

СЭТГЭГДЭЛ БИЧИХ