Генсекийн саналыг гараа өргөн дэмжье

img

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн халтуурчдыг цэгцлэх тухай саналыг гараа өргөн дэмжье. Тэрбээр “Таксины үйлчилгээ үзүүлэх эрхгүй мөртлөө өдөржин хотын гудамжаар давхиж ачаалал ихэсгэж байгаа хувийн тэргийг журамлах, торгох, жолоодох эрхийг хаах маягаар хөдөлгөөний ачааллыг бууруулж болно” гэсэн саналыг хэлжээ. Энэ саналыг ажил хэрэг болгож, приус унасан бүхэн таксичин биш гэдгийг ялгаж салгах хэрэгтэй байна.

 

 

Толгойтой бүхэн нь машин унаж, халтуур хийж яваа нь худлаа биш. Халхавч нь “амьдрахын төлөө”. “Би амьдрахын төлөө ингэж явж байна” хэмээн улаан цайм илүү мөнгө нэхэж, даварна, уурлана, элдвээр хэлж доромжилно. Хэн ч тэр машинд үхэх гэж суугаагүй. Ажил, амьдралаа зохицуулах гэж хөл дүүжилсэн нь мэдээжийн асуудал.

 

Бас болоогүй, түгжрэлтэй замын төлбөр гэж илүүг нэхнэ. Километр нь хэдэн төгрөгөөр яваад буй нь тодорхойгүй. Нэг хэсэг нь 800 гэж байхад нөгөө нь 1000 гээд амандаа орсон тоогоо хэлнэ. Хэн ч хянадаггүй, хэн ч зохицуулдаггүй учраас хүссэн бүхэн нь халтуур хийж, хүн шулж, доромжилдог гажиг үйлчилгээ хэвийн үзэгдэл болоод удаж буй.

 

 

Тиймээс түгжрэлийн нэг хэсэг болоод байгаа халтуурчдыг цэгцэлье. Жижиг тэрэгтэй бүхэн таксичин биш гэдгийг ялгаж салгая. Албан ёсны такси үйлчилгээтэй болъё. Энэ ажлыг нийслэлийн Тээврийн газар хийх ёстой. Хүнд үйлчлэх нэг хэсгийг нь ТАКСИ гэсэн албан ёсны таних тэмдэгтэй болгож, километрын үнийг нь нэгдсэн байдлаар тогтооё. Харин зам зуураа хүн ачаад, амандаа орсон тоогоо хэлдэг хувийн машинтай нөхдөд хариуцлага тооцъё.

 

Энэ ажлыг хийсний дараа хотын түгжрэл буурахыг үгүйсгэх аргагүй. Учир нь жижиг тэрэгтэй бүхэн нь өдөржин хотоор сэлгүүцэхгүй. Халтуур хийх боломжгүй учраас ядаж л шатахуунаа хэмнэнэ биз. Хамгийн гол нь иргэдийг тээвэрлэх такси үйлчилгээ эмх цэгцтэй болно. Суусан зорчигч нь ч амьдрахын төлөө явж буйгаа жолоочид ойлгуулах шаардлагагүй. Шулах бус шударга үнэлэгдсэн үйлчилгээг авмаар байна. Дэлхийн метрополис хотын тоонд орсон Улаанбаатарын үйлчилгээ утга учиртай байх ёстой.

 

Б.Энэрэл

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hi:
chinii TAKSI dambuurah geed bna uu te
2018-03-30
зочин:
БИ БОЛ ТАКСИ БИШ ХУВИЙН МАШИН СОНГОДОГ ТАКСИ БОЛ ХУДЛАА
2018-03-30
Зочин:
Аргагүй л том намын Генсек учраас зөв бичсэн байна лээ. Хотын удирдлагууд түүнээс суралц. Ардын эсрэг ажиллаад байна шүү. Та нар МАН-ыг МА эсрэг Нам болгож харагдуулах гээд байна. Энэрэл бас Ок.
2018-03-30
ЭНэ чинь харин жинхэнэ тэнэг гар байна даа хувийн машинтай хүмүүс өөрсдөө эрсдэл зардалаа даагаад татвараа төлөөд бүх зүйлээ өөрсдөө хариуцаж байгаа энэ мэт хулгайчид ёстой хамаа байхгүй хэрэглэгчид буюу ёрдийн олох хувийн машиныш сонгож байгаа сонгохоо байвал аюундаа зах зээлийнхээ замаар арилна ийм юмд хошуу дүрвэл энэ мэт мал өөрөө л тэнэг харагдах байх Женко яагаад ялсаныг мэдэх үү хувийн такси ч дийг элсүүлсэн учир мөлхөө сурталчилгааг тэр хийсэн юм шүү дээ
2018-03-30
монгол:
маш зөв дэмжээд энэ даварсан нөхдүүдийг журамла... манайх шиг хувь хүн халтуур хийж мөнгө олдог гажиг зүйл энэ дэлхийд байхгүй
2018-03-29
Догол:
Санал асуулга л явуулчаач дээ энэ чигээрээ үлдэхүү цэгцлэхүү гээд. 30 мянган Приус өдөр бүр халтуур хийхээр зам дээр гардаг болхоор түгжрээнд мэдээж нөлөөлнө дүрэм журмаараа соёлтой үйлчилдэг бол ингэж ад үзэгдэхгүйлдээ уг нь даанч авч яваа хүнээ дээрэмдээд хүчиндээд байхаар яалтчгүй л зохицуулалт шаардаж байна
2018-03-29
Энэ замын цагдаагийн албаны дарга нараас ч илүү сэтгэж чадаж байна шдээ. Генсек !!!!!
2018-03-29
Амгаа:
Худлаа шоу. Хааж хорихоо л урдаа барих юм. Оронд нь тэднийг албан ёсоор таксины үйлчилгээ эрхлэх боломжийг нь хангаад өгчихвөл хүн бүр хувийн тэргээ барьж давхиад байхгуй түгжрээ буурах бус уу?
2018-03-29
zul:
Хэрэв тэр такси компаниуд ажиллаж буй хүмүүст ашигтай санал тавихгүй бол тэнд орж хөдөлмөрөө шулуулах хүн олдохгүй л боловуу . Өдөржин жолооны ард суугаад олсон орлогынхоо 20000 төгрөгийг авах нь тодорхойгүй машины төлөө өгнө гэдэг харамсалтай . Ядаж тэр компаниас гарахдаа урьдчилгаа мөнгөө ч авах эрхгүй . Ийм байхад хувиараа таксинд явдаг хүмүүсийг шүүмжлэх нь хэт өрөөсгөл болох байх
2018-03-29
Ok tegyee
2018-03-29
Зочин:
Өөр ажил, хадөлмар, бизнес эрхлэх боломжийг бий болгочихвол, хүн такси хийхээ болиноо, одоо бол хоолныхоо мөнгөө л хийж байна шүү дээ
2018-03-29
ХУВИАРАА ТАКСИНД ЯВДАГ НӨХДҮҮДИЙГ ТЭГШ СОНДГОЙГООР ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
2018-03-29
би жинхэнэ монгол:
одоо хөл дүүжилэх унаатай байж болох оо байх нь ээ
2018-03-29
Хоёр гараараа дэмжиж байна!!!
2018-03-29
Болох л асуудлаар!!! Ер нь таксидермия явж амина тэжээдэг хумуусийн байгаа л байх, бас ажилдаа Явах замдаа бензиний менге хийдэг хун ч байгаа... Бензин бага иддэг тэнэг уначихаад хийсэн ажилгуй сэлгууцээд явж байдаг, дурэм журамгуй явдаг нехдууд байж л байдаг! Аль аль талыш нь судалж, шийдвэр гаргах нь зевее! Харин хуний эрх зерчеед бутэн хоер едер дугаарын хязгаарлалт хийнэ гэдэг бол буруу!!! Бас дэлгуур уйлчилгээний газрууд болоод терийн байгууллагуудын гаднах зогсоолуудыг хяналттай болгомоор! Тэр байгууллагуудаар уйлчлуулэхээр очигсдод зогсоол олдохгуй байгаагийн нэг гол шалтгаан нь : тэдгээр байгууллагуудад ажиллагсад хувийн унаагаараа ажилдаа очоод, зогсоолыг едержин беглечихдег! Энэ байдлаас салах цаг болсон баймаар!!!
2018-03-29
инженер:
Генсек маш зөв санал гаргаж бна амжилт хүсье Ер нь нийтийн тээврийг л тохилог дулаахан хуваариараа явдаг орчин үеийн хянах төхөөрөмжөөр тоноглогдсон болгочих юм бол хувийн машинд суух хүн багасаж замын түгжрэл байхгүй болно
2018-03-29
инженер:
Генсек маш зөв санал гаргаж бна амжилт хүсье Ер нь нийтийн тээврийг л тохилог дулаахан хуваариараа явдаг орчин үеийн хянах төхөөрөмжөөр тоноглогдсон болгочих юм бол хувийн машинд суух хүн багасаж замын түгжрэл байхгүй болно
2018-03-29
зочин:
Генсек эхлээд нам дотор байгаа олигархи хулгайч нартайгаа тооцоо хийвэл нэр төрд,намд хэрэгтэй. Энэ асуудлыг шийдэх газар байна аа. ЦИХ-ын даргаасаа эхлээд хариуцлага тооц.
2018-03-29
К.Маркс ахаас суралцая:
Таксины тоолуур гэдэг хөгийн юм байдаг, хүмүүс мэднэ дээ үйлчилгээнээсээ их мөнгө гардаг, түүнийг бас бодолцох л хэрэгтэй байх, гадаадын улс орон шиг олон такси явуулж чадах менежмент хийж чадах уу гэдэг асуудал бас байна, нэгэнт капитализмыг сонгосон бол хүн бүрт мөнгө олох боломжийг нээх ёстой, тэр нь амьдралаар шалгагддаг юм шиг байгаа юм, эцэст нь төгс капитализм социализмд хүрнэ гэдэг Маркс ахынхаа онолыг дахиад харчихад гэмгүй, нөгөө манайхны алгасах гээд амжилгүй ардчилал гардаг шиг шүү дээ
2018-03-29
taxi:
Албан ёсны Такси.тай болоод үнийг нь 500 төгрөгөөр тогтоочих хэрэгтэй. Тэгвэл хувийн таксинууд явахгүй болно биз дээ. Албан хүчээр хориглох гэхээсээ илүүтэй үнийн бодлогоо бариарай. Одоо такси компаниуд их үнэтэй яваад байгаа учраас хувийн такситай үнээ тохироод явахаас өөр арга байхгүй
2018-03-29
з:
Жинхэнэ таксины хомсдолд орох байлгүй.Сая гаруй хүнтэй хотод байх ёстой такси хэд юм,тэрнийгээ нормоор нь явуулчихаад дараа нь бол.Харин бусдад гай болж автобусны буудал дээр шигдээд байгаа нөхдөө зохицуулах хэрэгтэй.
2018-03-29
Зочин:
Өөр ажил, хадөлмар, бизнес эрхлэх боломжийг бий болгочихвол, хүн такси хийхээ болиноо, одоо бол хоолныхоо мөнгөө л хийж байна шүү дээ
зөвөө дэмжье
2018-03-29
хувийн такснууд дуртай газраа зогсоно,эргэнэ,урсгал сөрнө,аваар хийнэ тэгээд зам түгждэг.замын дүрэм бараг л мөрддөггүй журамлах хэрэгтэй
2018-03-29
ЭХЛЭЭД АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БОЛГО.ХОРИХ ЦАГДАХАА Л БОДОХ ЮМ.
2018-03-29
45454787875:
Өөр хийх юм олдохгүй байна уу тархинд чинь арай дээр юм орж ирэхгүй байна уу. Олигтойхон таксины үйлчилгээ хийхээдэхвэл энэ нь аяндаа байхгүй болно. Юм л бол хорих хаахаа бодож байдаг тэнэг гарууд үнэхээр хөөрхийлөлтэй өвөл болохоор тэр халтуурчид нь ч олддоггүй гудманд хөл гараа хөлдөөдөг биздээ. яадгийн чааваас хэдэн халтар төгрөг олоол биз хүнд үйлчлээл биз яадгийн
2018-03-29
Батаа:
Татварын ба эрүүл мэндийн даатгалын гэсэн асуудал байна. Үүнийг хүмүүст зөв ойлгуулах бодлого хэрэгтэй. Албан ёсны такси ЭМДаатгал хамрагддаг гм. Хувийн таксийг хориглоод ачаалал буурна гэдэг нь харин юу л бол.
2018-03-29
зочин:
Дор хаяж автобусны буудал дээр зогсох таксинуудыг чөлөөлмөөр юм. Автобус цагаа барьж явах эгнээгээрээ явмаар байна.Хотын төв рүү зорчих төлбөрийг өндөрсгөж ачааллыг багасгая.
2018-03-29
Баагий:
Ийм юмыг дэмжие гэж бичиж байдаг сэтгүүлч хөөрхий тархины тураалтай байж таарна. Дэмжиж үзэн ядаж байгаанууд нь явганаараа л явна бздээ. Гахай шаана уу нохой шаана уу гэдэг шиг хүн өөрийн өмчөөрөө юу хийхийг нь төр заах уу арай л ядарсан. ТАКСИ гэсэн бичигтэйд нь суулдаа хувь хүний дур бздээ. Такси гэсэн бичиг авах боломжыг нь нээж өгөөд татвар авалдаа юм л бол торгоно этр ядарсан тархинууд минь.
2018-03-29
Дэмжиж бна:
Амарбаясгалан маш зов санал гаргалаа; Умхий халтуурчид хотоор дуурэн ; Машины татварыг Доод тал нь 500000- 1000 000 тог болго; 1 айл 1 машин; 2 дохоо авбал тансаг хэрэглээ гээд 2,3 дахин татвар толно: Европ . Сонгонгос япон гээд улс орнууд тугжрээ агаарын бохирдлын эсрэг ингэж арга хэмжээ авдаг. Бас хотын бух зогсоол Толбортэй байх хэрэгтэй,,
2018-03-29
Зөв шүү дээ. тийм л амьдралаа залгуулж байгаа бол албан ёсоор зөвшөөрлөө өвөөд татвараа төлөөд соёлтой үйлчил малнуудаа. 2-3-р эгнээнээс хүн авах гээд дохио өгөхгүй огцом урдуур дарж орж ирнэ. уучлаарай ч байхгүй урдаас доромжлоно. Хөдөөнөөс хотод орж ирсэн малнууд. Хотынх ч гэсэн ялгаагүй. иймэрхүү юмнууд л аваар ослын талаас илүү хувийг гаргаж байгаа ш дээ.
2018-03-29
Зөв дэмжиж байна:
Зөв шүү дээ. тийм л амьдралаа залгуулж байгаа бол албан ёсоор зөвшөөрлөө өвөөд татвараа төлөөд соёлтой үйлчил малнуудаа. 2-3-р эгнээнээс хүн авах гээд дохио өгөхгүй огцом урдуур дарж орж ирнэ. уучлаарай ч байхгүй урдаас доромжлоно. Хөдөөнөөс хотод орж ирсэн малнууд. Хотынх ч гэсэн ялгаагүй. иймэрхүү юмнууд л аваар ослын талаас илүү хувийг гаргаж байгаа ш дээ.
2018-03-29
Тугжирэээ:
Умхийрсэн муухай халтуурчид Хотоор Дурэм зорчин 30% хий сэлгууцэж гэмт хэрэг хийж бна:: Татвар Даатгал хэтэрхий бага бна;;; Гадаад оронд Машин хямдхан ч Даатгал татвар нь 800 $ оос дээш 3000 $ байдаг; Тэгэж машиныг хязгаарладаг: Бас 1 айл 2 дах машин авбал 2 дахин ондор татвар толдог::
2018-03-29
гоё
2018-03-29
Ард түмэнд хамаатай та нарт хамаагүй асуудал шүү дээ .
2018-03-29
TARHINII TURAALTIIN MERGEN SANAA:
IIM TARHINII TURAALTAI HUN SUGNUUD YAAHAARAA TORIIN ONDOR ALBAND OCHDOG BAINAA TORGOH HORIH TSAGDAH HAAH BOOHOOS OOR YUM SETGEJ CHADDAGGUI YUMUU OLON ARVAN MYANGAN TAKSICHDIIG HAAJ BOOGOOD TER HUMUUST ENE TARHINII TURAAL AJIL OLJ OGCH CHADAHUU ULAANBAATARIIN TUGJREL MASHINAASAA BISH TARHINII TURAALUUDIIN HIISEN LAI LANCHIGAAR TUGJREL UUSEED BAIGAA
2018-03-29
Энэ МАН тархины тураалд орж дуусаж байгаа юм байна дөө. Таксигаар амьдралаа авч явж байгаа хэдэн олон арван мянган хүн байна, төрд дараа болохгүй өөрсдийгөө аваад яваад байна. Нийтийн тээвэр, такси үйлчилгээг өндөр түвшинд авчирна гэдэг үлгэр сүүлийн арваад жил сонссоор байгаад бүүр итгэх хүсэл ч алга
2018-03-29
Зөв шүү дээ. тийм л амьдралаа залгуулж байгаа бол албан ёсоор зөвшөөрлөө өвөөд татвараа төлөөд соёлтой үйлчил малнуудаа. 2-3-р эгнээнээс хүн авах гээд дохио өгөхгүй огцом урдуур дарж орж ирнэ. уучлаарай ч байхгүй урдаас доромжлоно. Хөдөөнөөс хотод орж ирсэн малнууд. Хотынх ч гэсэн ялгаагүй. иймэрхүү юмнууд л аваар ослын талаас илүү хувийг гаргаж байгаа ш дээ.
ард түмнээс санал авч байхад дундуур нь элдэв юм ярьж АН-ы тэмбүүнүүдтэй нийлж битгий саад болоод бай. санал аваад за гэвэл хязгаарлалт хий .
2018-03-29
TARHINII TURAALTIIN MERGEN SANAA:
ZAIL GICHII MIN HALTUUR HU NAMIIHNAAS DANDAA OLIGGUI SANAA SEDEL GARAH YUMAA TEGSNII OROND AJILGUI BAIGAA HEDEN ARVAN MYANGAN ZALUUCHUUDAA AJILTAI BOLGOH YUM YARIJ BOLSONGUI YU OMHII TARHINII TURAALTAI MAL AMARBAYSGALAN
2018-03-29
Zochin:
Taxinii hureltseegui hooson oron zaind huviin taxichid yvj bgaa tedniig yvuulahgui shineer taxi compani oruulj ireheer UB d avtomashinii too nemegdej tugjrel ihsehees buurahgui huviin mashintai humuus taxind yvahaa bolidon ch hudulguund oroltsdogooroo oroltsono taxi uilchilgeend zoriulsan zogsool ntr-g nemeh geh meteer tugjrel buuruulahaas uur garts baihgui ymiig horiglood gatsaagaad daramtlaad shiidne gedeg communist setgelgeeneesee salah heregtei
2018-03-29
ZUW SANAA BAYNA , DEMJIJI BAYNA , KHOTYN GUDAMJAAR DUUREN ZAMYN KHAJUUD , AWTOBUSNY ZOGSOOLD ZOGSSON ORKUUD BAYNA , ED NARYG ZOKHITSUULAKH UKHAAN TER BATBOLDOD ALGA UU?
2018-03-29
Estoi teneg gar yum daa
2018-03-29