Улаанбаатарт цасан болон шороон шуурга шуурна

img

 

2018 оны 04 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар 4 хэм дулаанаас 1 хэм  хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.



УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 6-8 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ