Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

img

УИХ-ын хаврын чуулган энэ сарын 5-нд нээгдэнэ. Харин баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ-Бүх нийтийн хамралт" сэдвээр мэдээлэл хийнэ.

 

 

Иргэдийн эрүүл мэндийн даатгалд хамрагдалт 2011 онд 98.6 хувь байсан бол сүүлийн таван жилийн дундажаар 95.4 болжээ. Энэ нь эмзэг бүлгийнхэнд эрүүл мэнд болон эмнэлгийн үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал байгааг харуулж буй юм. Тиймээс эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүргэхэд анхаарах шаардлага байгааг Ерөнхий сайдын мэдээлэлд дурджээ.

 

Дашрамд дурдахад “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д монгол хүний дундаж наслалтыг 78-д хүргэх зорилтыг тусгажээ.

 

Ерөнхий сайдын мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

 

Б.Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ard:
Saijirsan yum algaa yrihaas uur ajil algaa bodit baigaa zuiliig hudlaa olon jil yrilaa bolio! Huviin emleg nemsen bolohoos ulsiin emleg , baidgaaraa bn da!
2018-04-02
зочин:
эрүүл мэндийн үйлчилгээг эмзэг бүлгийнхнийг бүрэн хамруулах нь зөв. үүний тулд баг, сум, хороо зэрэг засаг захиргааны хүн ам, өрхийн болон өрхийн эмнэлгийн бүртгэлийг сайжруулах ажилтай холбон хийвэл илүү үр дүнтэй болно.
2018-04-02