Цаазын ялыг улс төрийн хэрэгтэнд хэрэглэхгүй
Ерөнхийлөгч Х.Баттулга Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар иргэдийн саналыг авч эхэллээ. Ингэхдээ эрүүгийн хуулинд бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хөөсөн этгээдэд цаазын ялыг оноох зүйл заалтыг сэргээн оруулах хуулийн төслийг боловсруулан, өнөөдрөөс эхлэн олон нийтээр хэлэлцүүлж буй. Цаазын ялыг сэргээх эсэх талаар нэг сарын хугацаанд олон нийтээс санал авах юм.

Энэ талаар Ерөнхийлөгчийн зөвлөхүүд мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга “Энэ ялыг тодорхой гэмт хэрэгт хэрэглэнэ. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хохироосон хэрэг нь баримттай тодорхой хэрэг. Улс төрийн хэрэгтэнд хэрэглэхгүй учраас хэлмэгдэлт гарахгүй” хэмээн тайлбарлав.
Ерөнхийлөгч бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгтэнд уучлал үзүүлэхгүйгээ зарласан. Зөвхөн өнгөрсөн онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ