Монгол охины бичиг баримт, 10 сая төгрөг галд шатжээ
Тайвань улсын Гаушон хотын “I Shou” их сургуулийн олон улсын санхүүгийн дөрөвдүгээр дамжаанд суралцдаг О.Сэржмядаг гэх охины амьдардаг гэрт энэ сарын 29-ний 22:25 минутын үед гал гарчээ.
Түүнийг унтаж байх үед гал гарсан бөгөөд азаар байшингаас гарсан даруйд нь галаас үүдэлтэй дэлбэрэлт болсон аж.
Тэрбээр өнгөрсөн намар сургуулиа төгсөх байсан ч ээжийнх нь бие муудаж, сургуулиасаа чөлөө аваад Монголд ирж ээжийгээ асарсан байна. Харамсалтай нь ээж нь бурхны оронд очсон бөгөөд төрсөн ахтайгаа ярилцаж байгаад сургалтын төлбөрөө зээлээр аваад Тайваньд энэ оны гуравдугаар сарын 9-нд ирсэн аж. Тэрбээр өмнөх жилүүдийн сургалтын төлбөрийг цагийн ажил хийж олдог байсан бөгөөд сургуулийнхаа дотуур байранд амьдардаг байсан аж. Сургуулиасаа чөлөө авсан тул, төлбөрөө бүрэн барагдуулсны дараа хичээлдээ суу гэсэн шаардлага тавьсан тул Монголоос ирэхдээ 10 сая төгрөгтэй ирсэн ч галд “алдчихжээ”.
Одоогоор тэрбээр сургуулийнхаа дотуур байранд амьдарч буй бөгөөд Тайвань улс дахь Монгол улсын төлөөлөгчийн газар туслахаа мэдэгджээ.
Хэрвээ Тайвань дахь Монгол оюутан залуус О.Сэржмядагт туслахыг хүсвэл доорх данс уруу хандив өгч болох юм байна.
Дансны дугаар: 700 005 1545 0184 093 Post office
Данс эзэмшигчийн нэр: 王重鈞
Холбоо барих утас: 0986 7561 54
Khan bank 5756004033 otgonnorov serjmyadag
О.Сэржмядагийн Facebook хаяг нь:https://www.facebook.com/serjee.otgoo
Жич: Өөрийнх нь бүх баримт бичиг устсан тул, шинээр авах хүртлээ энэ хүний дансаар гүйлгээ хийх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ