Б.Ариунсан Оюутолгойтой ингэж холбогддог?!

img

 

Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, ТЕГ-ын дарга Б.Ариунсан нарыг өчигдөр /2018.4.1./ АТГ-аас баривчилжээ. Тэднийг Оюутолгойн гэрээ болон эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдалд олгосон байж болзошгүй гэх хэрэгт шалгаж байгаа гэж АТГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг мэдээлжээ.

 

Оюутолгойн асуудлаар огт нэр яригдаж байгаагүй нэгэн хүн баривчлагдсан нь Б.Ариунсан байна.

 

Гэхдээ Б.Ариунсан Оюутолгойг тойрсон олон асуудалд нэр холбогдчих магадлал бас байгаа бололтой.

 

Тэрээр Говь-Алтай аймгийн хүн. Улс төрийн харьяаллын хувьд АН-ын, тэр дундаа Алтангадас фракцын гишүүн. Тэр утгаараа өдгөө Ерөнхий сайдын Улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа Н.Алтанхуягтай маш ойрхон байдаг. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болоход нь Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдсон гэхээр тэдний итгэлцэл ямар төвшинд байдгийг харуулна.

 

Харин Оюутолгойн элдэв асуудалтай яагаад холбогддогийг харвал, Б.Ариунсан нь 2009 онд Оюутолгойн гэрээг анх зурагдаж байхад ЭБЭХ-ний дэд сайд байжээ. Сайд Д.Зоригт нь тэр гэрээнд ихээхэн үүрэгтэй оролцсон байдаг. Тэгэхээр дэд сайдын хувьд гарын үсэг зураагүй юм гэхэд тэр гэрээнд ямар нэг  байдлаар гар бие оролцсон нь ойлгомжтой. Ерөөс тэр гэрээг байгуулах үеийн зовлон жаргалыг мэдэхийн дээдээр мэдэх хүн болж таарч байгаа юм.

 

Нөгөөтэйгүүр АТГ-аас гарч ирэх мэдээлэлд Б.Ариунсанг сүүлд байгуулагдсан Дубайн гэрээтэй холбоотойгоор шалгаж байж болзошгүй юм байна.

 

Дубайн гэрээ байгуулах үед мань эр Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийг огцорсны дараа Ерөнхий сайд болсон Ч.Сайханбилэг багаа бүрдүүлэх үедээ 2014 оны арваннэгдүгээр сарын 27-нд Б.Ариунсанг Тагнуулын ерөнхий газрын даргаас чөлөөлөөд шууд Татварын ерөнхий газрын дарга болгосон байдаг. Уг нь тэр үед Н.Алтанхуягийн багт ажиллаж байсан дарга нарыг “үсгүй” арчиж байсан үе. Тэгэхээр Оюутолгойн гэрээний үед нэг танхиимд багтаж, бас Алтангадас хэмээх нэг фракцад байсан С.Баярцогт л түүнийг Татварын ерөнхий газрын даргаар шилжүүлэн томиллоо гэж тухайн үед ярьж байсан юм.

 

Үүнээс гадна Б.Ариунсанг Татварын ерөнхий газрын дарга болохоос өмнө Оюутолгойн татварын өрийн асуудал босч ирсэн байдаг.  100 гаруй сая доллараас буусаар 30 сая долларын өр болж байснаа Б.Ариунсанг Татварын ерөнхий газрын дарга болсны дараа чуимээ сураггүй болж, нам дарагдлаа хэмээн улстөрчид тэр үед шүүмжилж, тэр нь хэвлэлүүдээр бичигдэж байлаа.

 

Б.Ариунсангийн намтрыг сонирхвол ннженер геологич, эдийн засагч мэргэжилтэй, доктор (Ph). 1981-1997 онд Барилгын зургийн төв институтэд эрдэм шинжилгээний ажилтан, Барилгын инженер хайгуул, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний институтэд инженер, ГХ хэлтсийн дарга, ерөнхий захирал, 1997-2000 онд Улсын нийгмийн халамжийн газарт Газрын дарга, 2004-2008 онд УТЕГ-т дэд дарга, 2008-2012 онд ЭБЭХЯ-ны дэд сайд, 2012-2013 онд Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, 2013-2014 онд Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, 2014 оны арваннэгдүгээр сарын 27-ноос 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ныг хүртэл Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байжээ.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: www.polit.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ИРГЭН:
ЧИ Л ХАМГИЙН ЯДУУ АЙЛЫН ХҮҮХЭД БАЙЖ БИЛЭЭ
2020-08-30
Зочин:
Ариунсан бол оюутан байхын л юунд ч хутгалдаж мэдэх далдганасан нохор байсан. Монгол оюутнуудыг толоолсон орос багш нарын бууны нохой байсан юм.Тэр зангий нь улс торчид ашигласан тийм болохоор сайн шалгах хэрэгтэй шуу!!!
2018-04-04
Иргэн:
ТАГНУУЛЫН дарга нар их юм дуулгах нь дээ. ТЕГ -т их учир байна даа.
2018-04-03
МИ Ен БО:
Тэр Д.Зоригт гэж нөхрийг яагаад дараад байнаа. Тэр нөхөр чинь маш их хор найруулсан хүн ээ. Хорнх нь тун хэмжээг МиЕнБо найруулаад өгч байсан. Та нар жинхэнэ эздийг нь бүр цашилж ЖИНХЭНЭ ЭЗНИЙГ нь олол доо Нүдэн дээр чинь ил байна ш дээ. МиЕнБо
2018-04-03
Er ni olig muutai amitan um bilee
2018-04-02
Иргэн:
АН-ы том хулгайчуудын нэг нь юм биз дээ
2018-04-02
НЭЭХ ҮНЭТЭЙ ЦАГ БӨГЖ ЗҮҮСЭН МАЛИЙСАН ЦАРАЙ ХЭЗЭЭДЭЭ ВЭЭ ЭНЭ. АЙМАААААР ЯДУУ АЙЛЫН ХҮҮХЭД БАЙЖ БИЛЭЭ АЛТАЙД
2018-04-02
ИРГЭН:
ЧИ Л ХАМГИЙН ЯДУУ АЙЛЫН ХҮҮХЭД БАЙЖ БИЛЭЭ
ene jinhene heregten shu.
2018-04-02
mgl:
buudaach novshiig
2018-04-02
Иймэрхүү бөгс долоогч нар жинэхэн улс орныг самарна шүү.Энэ нөхөр маш олон хүнийг чирнэ.Иймээс маш чанга хяналтанд байлгахгүй бол нуухуулах магадлал өндөр.Ялыг нь шударга тогтоовол их юм илэрч төр маань ариусах хандлагатай.
2018-04-02
SHSHSH:
ENE CHIN OVOO GAR BSAN YUM BNADA MAPIN JINHENE HOL GAR BOLJ BSAN NOHOR HAALTIG N HIIDEG BJDEE
2018-04-02
Зочин:
Энэ нөхөр АМГ-ын даргыг ч л хийж байв. Муухан хүний явсан газарт балаг ихтэй л байх юмдаа.
2018-04-02
zochin:
Shunal ni ihdej
2018-04-02