С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг яллагдагчаар татах санал ирүүлжээ

img


Авлигатай тэмцэх газраас Сангийн сайд асан С.Баярцогт Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг өчигдөр /2018.04.01/ баривчилжээ.

 

 

Тэднийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө зэрэг бичиг баримттай холбогдох хэрэгт, Оюутолгойн гэрээ болон эрхзүйн баримт бичгийг батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэж үзэн сэжигтнээр татаж хойшлуулашгүй баривчлах ажиллагаа явуулсан. Цаашид АТГ-аас үргэлжлүүлэн яллагдагчаар татах шаардлагатай гэж үзэн прокурорт яллагдагчаар татах саналыг ирүүлээд байгааг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Бясман мэдээллээ.

 

Үүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан гэх хэрэгт холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг мөн сэжигтнээр татаж баривчилсан. Түүнийг цаашид үргэлжлүүлэн яллагдагчаар татах саналыг АТГ-аас Нийслэлийн прокурорын газраас ирүүлээд байгаа аж.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

орх:
баяр болон бусад нөхөд дуулианы ард нуугдаж үлдэв үү
2018-04-02