Тариаланчдын улсын зөвлөгөөн Төрийн ордонд эхэлнэ

img

НҮБ-ын байрны хурлын танхимд

09.00 цагт ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын боловсрол болон соёлын салбарууд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран зохион байгуулж буй “Богцон дахь соёлын өв иж бүрдлийг сайжруулах нь” зөвлөлдөх уулзалт болно.

 

Төрийн ордонд

10.00 цагт “Газар тариалангийн тогтвортой хөгжил" тариаланчдын улсын зөвлөгөөн эхэлнэ. 

 

ОӨУБЕГ-ын төв байранд болно. /Цэцэг төвийн ард/

10.30 цагт Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлэхээр болсон талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас хэвлэлийн бага хурал хийнэ. Утас  99666553

 

Монголын хүүхдийн ордоны их танхимд

11:00, 15:00 цагт Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, “Ивээлт Анужин” сан-тай хамтран Монголын хүүхдийн хамгийн анхны “АЗ ЖАРГАЛЫН ЭРЭЛЧИН” дуурийг халамж, асрамжийн төвийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр үзүүлнэ. Холбогдох утас: 94839684

 

Мишээл экспо төвд

11:00 цагт Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны нээлтийн үйл ажиллагаа болно.

 

Глобал олон улсын дунд сургуулийн Номын санд

11:30 цагт Америк, Монголын ахлах сургуулийн боловсролын хос дипломын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.

 

МҮЭХ-ны төв байр /4 давхар/-т

12.00 цагт ҮЭ-ээ хүлээн зөвшөөрдөггүй Зорчигч тээврийн нэгтгэлийн удирдлагуудын асуудлаар гишүүд ажилчид нь Хэвлэлийн бага хурал зарлаж байна. Холбоо барих: 96623108

 

МУИС-ийн төв байрны лекцийн танхимд

14:00 цагт УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит "ИДЭР ОЮУНЫ УНДРАА" аяны хүрээнд байгалийн шинжлэх ухаанаар суралцаж буй оюутнуудын дунд зарласан тэтгэлэгт шалгарсан оюутнуудад батламж гардуулах үйл ажиллагаа болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ