Саналаа өгсөн иргэдийн 76 хувь нь цаазын ялыг дэмжжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээн хэрэглэх санал гаргаж, Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан билээ. Цаазын ялыг нэмсэн төслөө УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр иргэдийн саналыг авч буй.
Ерөнхийлөгчийн president.mn сайтад “Бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн хүнд цаазаар ял оногдуулах нь зөв үү” гэх санал асуулга байршжээ. Өнөөдрийн байдлаар санал асуулгад оролцсон хүмүүсийн 76 хувь нь цаазын ялыг дэмжсэн байна. Харин гурван хувь нь хүний амьд явах эрхийг зөрчсөн хүнлэг бус шийтгэл хэмээн үзжээ.
Цаазын ялыг сэргээх эсэх талаар иргэдийн санал асуулга нэг сарын хугацаанд үргэлжлэх юм.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ