Нисдэг тэргээр гал унтраах зориулалттай төхөөрөмж хандивлалаа

img

 

Онцгой байдлын албанд техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Рио Тинто компани, Монголын Улаанзагалмайн нийгэмлэгтэй хамтран нисдэг тэргээр ус болон хөөсний холимогоор гал унтраах зориулалттай гурван хөнөгийг дагалдах хэрэгслийн хамт хандивлах үйл ажиллагаа өнөөдөр ОБЕГ-т боллоо.

 

 

Тус арга хэмжээнд Рио Тинто компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Мөнхтүшиг, “Оюу Толгой“ ХХК-ийн аюулгүй байдал, гэнэтийн ослын удирдлага хариуцсан менежер Виллем Кроне нар оролцож, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянд хүлээлгэн өгсөн юм.

 

 

Уг тоног төхөөрөмж нь 118,506 ам.долларын өртөгтэй бөгөөд 1-3 тоннын багтаамжтай гурван ширхэг ус, хөөс агуулах савтай. Түймрийн голомтонд буюу алслагдсан бүс нутаг, хөвч тайгад гарсан, хүн болон тээврийн хэрэгсэл хүрч очих боломжгүй ойн түймрийг агаараас унтраахад зориулагдсан төхөөрөмж юм. 

 

 

Энэхүү төхөөрөмж нь  агаараас ус шүрших хөнөгийн систем үйлдвэрлэлээрээ салбартаа тэргүүлэгч Австралийн Эс И Ай Интернейшнл компанийн бүтээгдэхүүн юм байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

HET HONGON ONGOTSOOR GAL UNTRAAH SURGALYAD SUULGA
2018-04-04
NUGUU ARD OLNY UGSUN KHANDIWIIN 800 GARYI SAYA tugRUG YASAN BE?
2018-04-04
Томхон оосортой олгой хаймар шүү дэ:
Ядуу хулгай нүүрэлсэн улс өрөвдөлтэй. Үнэгүй зүйлд нугасгүй .
2018-04-04
Хүндэт харуул жагсаах нь холгүй байх шив дэ:
Хулгай нүүрлээгүй бол энэ улс хандив тусламжаар амьдраад байх ядуу ч улс биш юмсан
2018-04-04