Газрын наймаачдын талаар мэдээлэл хийнэ
2018-04-05

ТӨҮГ-ын хурлын танхимд

09.00 цагт "Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах ажилтны семинар" нээлт болно. Утас: 91918297

 

ХСИС-д

09:00 цагт Аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч, Иргэдийн төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга нарт зориулсан "Аюулгүй байдлын дамжаа" сургалт эхэлнэ. 

 

Төрийн ордны их танхимд

09.00 цагт  "Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2018" арга хэмжээ эхэлнэ.

 

МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд

11.00 цагт Улсын их дэлгүүрээс Цирк хүртэлх өргөн чөлөөний орон сууцны дунд цонх болон галын гарц таглан барилга барих зэрэг хууль бус захирамж, захиргааны актууд гаргуулж буй газрын наймаачид, албан тушаалтнуудын үйлдлийг илчлэх, таслан зогсоох талаар “Нийслэлийн уугуул иргэдийн нийгэмлэг”, “Улаанбаатар форум” ТББ болон “Монголын архитектуруудын эвлэл”-ээс мэдээлэл хийнэ.

 

Сүхбаатарын талбайд

11.00 цагт "ЭРДЭНЭСИЙН АРАЛДАА ЭЗЭН СУУХ Л БОЛНО" сэдэвт жагсаал болно.

 

15.00 цагт Швейцарийн холбооны улсын Гадаад харилцааны сайд Монгол Улсад хийх албан айлчлалынхаа хүрээнд нийслэлийн 127 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцана. 325044

 

Пума Империал Зочид буудалд

13.00-18.00 цагт Хэдэн арван сая ам доллараар хэмжигдэх үнэ цэнэ бүхий генетик нөөцөө манай улс гадаад улс руу алдсаар байна. Мөн Монгол орны генетик нөөцийг ашиглан ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэлд оруулж худалдаанд гаргаж ашиг орлого олж байгааг ч бүрэн тооцох боломжгүй байгааг хэлэлцэнэ. Мэдээлэл авах утас 9910 3989

Shuud.mn
Сонин хачин