М.Энхболд:Хаврын чуулганаар томоохон төслүүдээ хөдөлгөе

img

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Хаврын чуулганыг нээж, УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр:

 

-УИХ-ын 2018 оны хаврын чуулган нээлтээ хийж байна. Парламентын бүрэн эрхийн гурван жилийн хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн тоо өмнөх парламентынхаас  их байна. Гэхдээ тоо биш чанар чухал юм.

 

“Оюутолгой”-н төслийг хэтэрхий улстөржүүлж,  улс төрийн сэдэв болгосон нь Монгол Улсад хохирол авчирч болзошгүй.  “Оюутолгой”-г улс төрийн сэдэв болгож байна. Тиймээс УИХ-ын дарга захирамж  гаргаж “Оюутолгой”-н хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгууллаа.

 

Эдийн засаг өсч байгаа бол үр шим нь бидэнд яагаад мэдэгдэхгүй байгаа вэ гэж асууж байна. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг батлахдаа “Тавантолгой”-н ордыг сэргээх, Чойбалсангийн дулааны станцыг өргөтүүлнэ гэж тусгасан.  Эдийн засагт шийдвэрт нөлөө үзүүлэх томоохон төслүүд хэрхэх нь тодорхойгүй явсаар хоёр жил өнгөрлөө. Эдийн засаг, төсөв санхүү сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна.

 

УИХ-ын төвшинд шийдвэрлэх шаардлагатай асуудал байгаа бол Засгийн газар саналаа оруулж, хаврын чуулганаар багтаан томоохон төслүүдээ хөдөлгөцгөөе. Иргэдийнхээ нийгмийн халамжийг дээшлүүлье. Хүүхдийн мөнгийг 80 хувьд биш шаардлагатай хэсэгт олгох, цалин нэмэх шаардлагатай бол 10 сарыг хүлээлгүй олгоё.

 

Хотын иргэдийг бухимдуулж, цаг нарыг барьж байгаа асуудал утаа түгжрэл юм. Автозамын ачаалал гурав дахин ихэссэн гэсэн мэдээ байна. Харин нүхэн гарц, давхар зам барих, нийтийн тээврийн зохицуулалтыг оновчтой болгодог дэлхий нийтийн жишгийг дагая.

 

Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ сэтгэл түгшээж байна. 2017 оны шүүхээр ял шийтгүүлэгчдийн дийлэнх нь 14-17 насныхан байна. Өмнөх онтой харьцуулахад нэмэгджээ. Хүүхэд залуучуудын хүмүүжил, ёс суртахууны асуудалд онцгой анхаарал тавих цаг болжээ. Архи, согтууруулах ундааг үйлдвэрлэлийг хянаж, хуульчилж тусгах хэрэгтэй.

 

Та бүхэн иргэд сонгогчидтой уулзах явцад хариуцлага, ёсзүй гэдэг үгийг сонссон гэж бодож байна. Хариуцлагаа өөрөөсөө эхлүүлье. УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хариуцлагыг чангатгах ажлаа эхлүүлнэ.  УИХ-ын гишүүний ёс зүй Монгол төрийн нүүр царай болж байгааг санаж ажиллах хэрэгтэй. 

 

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье хэмээлээ. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Enhboldoo irgediinhee tsaling l nem,ene ih chuhal zangilaa asuudal shu
2018-04-06
60 terbun yasan be
2018-04-05
60 terbun yasan be
2018-04-05
Шаана биз:
Замын ачаалал 3 дахин нэмэгдсэн гэнэ үү. Хэзээдээ хэн 3 дахин их машин авчваа. Зүгээр л хотын газар утга учиргүй наймалцсаны гор нь одоо гарч байна гээл хэлнэ биздэ.
2018-04-05
zochin:
hna 2017 gej bichsen baina
2018-04-05
Нойрноосоо сэрээ:
УИХ-ын 2017 оны хаврын чуулган нээлтээ хийж байна гэнэ үү - 2018 он шиг санагдах юм
2018-04-05
zochin:
hna 2017 gej bichsen baina
Нойрноосоо сэрээ:
УИХ-ын 2017 оны хаврын чуулган нээлтээ хийж байна гэнэ үү - 2018 он шиг санагдах юм
2018-04-05