Зуун айлын үйлчилгээний төвд гадаад паспортын захиалга авахгүй 

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор энэ сарын 9-ний өдрөөс эхлэн гадаад паспортаа төвийн 6 дүүрэг, Дүнжингарав, Драгон, Мишээл, 7-н буудлын Оргил худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Улсын бүртгэлийн хэлтэст харьяалал харгалзахгүй захиалж, захиалсан газраасаа авах боломжтой болсон.

 

Харин Зуун айлд байрлах ОӨУБЕГ-ын үйлчилгээний нэгдүгээр байранд гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхгүй юм. Нэг цэгт төвлөрч байсан үйлчилгээг сааруулж, 10 цэгээр дамжуулан иргэдэд үйлчилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ