Цасан шуурганаар 112 иргэнийг авран хамгаалав
2018-04-05

Өнгөрсөн хоногт цасан шуурганд боогдсон 2 дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн шуурхай ажиллалаа. Тодруулбал Төв аймгийн Баян сум, Өгөөмөр багийн нутаг Элгэн наран гэдэг гэдэг газар мал тууж явсан 2 иргэн цасан шуурганд төөрсөн дуудлагыг 23:20 цагт өгснөөр Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн бүрэлдэхүүнийг хүрэлцэн очиход иргэн 59 настай эмэгтэй, 23 настай эрэгтэй нар осголтын байдалтай байсныг аюулгүй газарт хүргэсэн.

 

 

Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны даваа, 361-ын гарам, 52-ын давааны авто замын зорчих хэсэг хальтиргаа гулгаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал олон тооны автомашин цасанд боогдсон байна гэсэн дуудлагыг 01:10 цагт ирүүлснээр Нийслэлийн аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 42 автомашин, 110 иргэний аюулгүй байдлыг ханган, авран хамгаалж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин