Сувилагч нар ажил хаях талаар мэдээлнэ

img

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2 дугаар хаалганы хэсэгт

 

09:00 цагт Дэлхийн хамгийн ховор хөхтөн амьтан, устах аюулд орсон Мазаалайг хамгаалахад зориулагдсан дурсгалт хөшөө босгоно. Холбоо барих утас: 99187051

 

"Blue Sky" Сonvention center-т

09:00 цагт "Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2018" арга хэмжээ эхэлнэ.

 

Төрийн ордны Б танхимд

10.00 цагт Турк Улсын Шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон Монгол Улсын Гадаадын иргэн харьяатын газрын удирдлагууд хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ-т гарын үсэг зурна. Утас 99105070

 

Туушин зочид буудлын Соёмбо танхимд

10.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Tамгын Газар, Конрад-Аденауэр-Сан, “Хөгжил-Ардчилал” ТББ хамтран “Баялгийн засаглал” чуулганыг зохион байгуулна.

 

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 


11:00 цагаас Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Л.Чинбатад хууль ёсны гэрчилгээ, тамга гардуулсан тухай болон үүсээд байгаа нөхцөл байдлын талаар гүйцэтгэх захирал, хуульчид, болон бөхчүүдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.


11:30 цагаас Зорчигч тээврийн нэгтгэлийн тухай ташаа мэдээлэлд хариулт өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа.


12:00 цагаас Зорчигч тээврийн нэгтгэлийн үйлдвэрчний хорооноос мэдээлэл хийнэ.

 

УДЭТеатрт

12.00 цагт "Гэгээн Муза" 14 дэх удаагийн олон улсын театрын наадмын Хэвлэлийн бага хурал болно.

 

МҮЭСТО-ны бага танхимд 

12.30 цагт Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд сувилагч нар ажил хаялт эхлүүлэх талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас 94946544

 

ЗТХЯ-ны 301 тоотод

13.00 цагт Авто замын салбарын хаврын ажил эхэлж байгаатай холбогдуулан ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ 2018-2019 онд хийгдэх салбарын бүтээн байгуулалтын талаар танилцуулж, замын компанийханд үүрэг чиглэл өгнө. Салбарын удирдлагууд болон бүтээн байгуулалтыг гардан хийх компаний удирдлагууд оролцоно. Холбоо барих утас: 88112113

 

 “Блю Скай Тауэр”, 3-р давхарт, “Даймонд танхим”

 

15.00 цагт Монгол орны Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад өндөр хурдны интернeт, вебсайт болон компьютер, тоног төхөөрөмж, судалгааны багаж хэрэгсэл гардуулан өгөх ёслолын ажиллагаа болно.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ