Албан айлчлалын үеэр зарим замд хамгаалалт гарна


Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Бинали Йылдырымын 2018.04.06-08-ны өдрүүдэд Монгол улсад төрийн албан ёсны айлчлал хийж байна.
Энэ үеэр Замын цагдаагийн албанаас хөдөлгөөн зохион байгуулалт хийж, зарим зам гудамж, талбайд хэсэгчилсэн байдлаар богино хугацаанд хамгаалалт хийх тул иргэд та бүхэн зохицуулагчийн дохио зааврын дагуу хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө.
Мөн жолооч та бүхэн “Авто радио-96,3” ФМ дээр сувгаа тааруулан замын хөдөлгөөн зохицуулалтын талаарх мэдээллийг тогтмол аваарай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ