"Эрдэнэт"-ийн асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга М.Энхболд танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлт, Бүгд Найрамдах Киргиз Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.03.21-ний өдөр өргөн мэдүүлсэн/, Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.
Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор байв. Харин УИХ дахь АН-ын бүлэг уг хэлэлцүүлгийг хойшлуулж өгөх санал ирүүлжээ. Учир нь АН-ын ойн өдөр өнөөдөр тохиож байгаа. Ойн арга хэмжээтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хуралдаандаа оролцож амжихгүй аж. Ерөнхий сайд мэдээлэл хийх үед УИХ дахь АН-ын бүлэг дүгнэлт танилцуулах тухай хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт ирүүлжээ. Тиймээс Ерөнхий сайдын мэдээллийг хойшлуулахаар боллоо.
Ингээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. Уг дүгнэлтэд "Эрдэнэт" үйлдвэрийн асуудал туссан юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ