Шөнийн гэрэлт гудамжийг ирэх сарын 4-нд нээнэ
2018-04-06

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилгыг тусгасан. Энэ зорилтын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй, “Шөнийн гудамж” болгон тохижуулсан билээ. Энэ жил Шөнийн гэрэлт гудамжийг ирэх сарын 4-нд нээх бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах, түр болон явуулын худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах байгууллагуудыг шалгаруулах ажил энэ сарын 17 хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, Худалдаа, Үйлчилгээний хэлтэст материалыг хүлээж авах юм. Сонгон шалгаруулалтанд бүрдүүлэх материалын дэлгэрэнгүй мэдээллийг http://ubservice.ub.gov.mn/?p=14074 линкээс авна уу гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
ха ха хх:
Шөнийн гудамж = ягаан гудамж = шөнийн эрвэйхэйн гудамж ТӨРийн шинэ АЖИЛ уу? Алсуураа ямар юманд бэлдээд байна Монголын ТӨР Нэг л ойлгомж муу
2018-04-06