Бөөгийн зан үйл үйлдэж байхдаа гал алдаж автомашинаа шатаажээ

img

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн нутагт оршдог “Ээж мод”-ны орчим суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлыг газарт 2018.04.05-ны өдрийн 17:00 цагт ирсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар гарч голомтод очиход Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян уулын 11х25 тоотод оршин суугч иргэн С-ийн “Тоyоta- Allion” маркийн УНЛ 60-19 улсын дугаартай суудлын автомашин шатаж байсныг бүрэн унтраалаа.

 

 

Иргэн С нь бөөгийн зан үйл үйлдэж байхдаа автомашиныхаа ард арц, хүж уугиулж, ил гал түлсний улмаас гал алдаж автомашинаа шатаасан бөгөөд гал түймрийн зөрчлийг Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч үргэлжлүүлэн шалгаж байна.

 

 

Тус газарт 04 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд  “Ээж мод”-ны тахилга болж, хөл хөдөлгөөн ихтэй байгаа тул Онцгой байдлын газраас иргэдэд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч, сэрэмжлүүлэг материалыг тараан галын аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sor:
sor zalj bn, ahiad yugaarch zalj medeh baih shuu medeetei bj sn oroltsooroi! zalaad bai zalaad bai zaluu uee mulguu teneg boltol n zal gej 2 jiliin umnu ulsiin terguun maani ali ch uuland bilee bhdaa aildaj bsn sanagdaj bn .
2018-04-06
Улс орон доройтохоор бөө, Христ, лам гэх мэт шашинлаг солиотууд энд тэндгүй их болох юмаа! Төр гэж байдаг бол цэгцлэх хэрэгтэй. Шүтэх эрх энэ тэр гэж хуцах л байх даа
2018-04-06
хуульчилмаар юм арай дэндлээ энэ улсуудын ажлыг
2018-04-06
Зочин:
Монголоор нэг сэтгэцийн өвчтэй бөө нэртэй өвчтөнгүүд байна. Энд тэндгүй өдөр шөнө ялгалгүй хэц хэнгэргийн дуу хадаж амгалан тайван байдал алдагдуулж байгаа энэ бөө нарыг яах вэ?. Нүдэнд нь хий юм харагдаж,элийрч солиорч байгаа өвчтөнг хару ханддаг эмнэлэг,хууль хянали гэж байна уу. Арай л хэтэрч байна шүү.
2018-04-06
Солиотой юм бэ хавар намар хуурай улиралд гал таьж болохгүй гээд сайн зарлаад дараа нь хүчтэй торгоочээ
2018-04-06
бөө нар түй гээд л унтраана биздээ эсвэл дээд тэнгэрийн таалал гэж шаах уу
2018-04-06
ЗОЧИН:
БУСАД УЛС ОРОН,ИРГЭД НЬ ОЮУН УХААН,МЭДЛЭГ БОЛОВСРОЛДД ИТГЭЖ АМЬДРАЛ ГЬ ДЭЭШТЛЖ,ХӨГЖИЖ БАЙХАД МАНАЙХ БУЦААД БҮР МУХАР СҮСЭГТЭЙ,ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ БОЛОД БАЙХ ЮМ...
2018-04-06