Гүүрэн гарцын ажлыг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэнэ

img

НЗДТГ "А" танхимд

 

10.00 цагт НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана.Гүүрэн гарцын ажлыг эрчимжүүлэх болон нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

 

УДЭТеатрт

12.00 цагт ОХУ-ын Чита хотын Драмын театр Монголд аялан тоглолтын "Хэвлэлийн бага хурал" болно.

 

Стандарт, хэмжил зүйн газрын нэгдүгээр байрны хурлын танхимд

12.00 цагт Үндэсний батлан хамгаалахын их сургуульд чанарын удирдлагын ISO 9001:2015 (MNS ISO:2015) стандартыг хэрэгжүүлснийг батламжилсан гэрчилгээг Стандарт, хэмжил зүйн газраас гардуулах ёслолын ажиллагаа болно. Лавлах утас: 88017607

 

УУХҮЯ-ны хоёр давхрын хурлын танхимд

 

14.00 цагт Эрдэс баялгийн салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах багц хуулийн төслийн хэлэлцүүлгийн хүрээнд Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид зориулсан хэсэг 

15.30 цагт Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд зориулсан хэсгийн хэлэлцүүлэг болно.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ