Ард иргэдэд хатуу ч, АВАРГАД үйлчилдэггүй МОНГОЛ ТӨРИЙН ХУУЛЬ

img

 

Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг гэх энэ хорвоод сүүлийн үед хууль, шүүхийн дээр эрх мэдэл, өнгө мөнгө байдаг цаг ирсэн бололтой.

 

Ингэж хэлэх болсон маань учиртай. Өнгөрсөн өдрүүдэд Монголын Үндэсний Бөхийн холбоонд болж өнгөрсөн хэрэг явдлууд олон нийтийн гайхшралыг ихэд төрүүлэв. Тодруулбал, арав гаруй жил шүүх цагдаагаар явсан тус холбооны асуудлыг Р.Нямдорж тэргүүтэй эрхмүүд дахин будилаантуулж, бүр хууль дүрмийг хуулийн байгууллагатай нь, төртэй нь хамт доромжилж байна.  Хамгийн харамсалтай нь Монголын хууль, шүүхийн байгууллагыг доромжилсон үйлдэлд Монгол түмний хайртай аварга, УИХ-ын эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ оролцсон нь олны дургүйцлийг ихэд төрүүлэв.

 

Аль 2003 оноос үүдэлтэй МҮБХ-той холбоотой маргаанд Монгол Улсын бүх шатны шүүхээс Р.Нямдорж тэргүүтэй нөхдүүдийг хууль бусаар үйл ажиллагаагаа явуулаад байна гэдгийг хэдэнтэй нотолж, түмэнтэй бичиг цаас явуулсан байдаг. Гэвч аливааг замруулж, замхруулж  сурсан Р.Нямдорж тэргүүтэй бөхийн холбооны хуучин удирдлагууд бэлэн хоолноосоо төдийлөн амар салахгүйн тулд өнгөрсөн хугацаанд Монгол бөхийг, бөхчүүдийг, ард түмний, хууль ёсыг, хууль шүүхийн байгууллагыг олонтаа уландаа гишгэж дээгүүр загнав. Адаг сүүлд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тамга тэмдэг, гэрчилгээг хүчингүй болгосон тул МҮБХ-той холбоотой холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулсан шийдвэрийг Р.Нямдоржид танилцуулах гэсэн боловч төрийн албан хаагч Монгол төртэйгөө хамт бөхчүүдэд зодуулчих дөхсөнийг та бид бүгдээрээ харцгаасан.

 

Гурван шатны шүүхээс Р.Нямдоржийг өөрийгөө тус холбооны тэргүүнээр сонгосон гэх хурлыг хүчингүйд тооцож арга ядахдаа шийдвэр гүйцэтгэх байгууллага огт хуралдахгүй, ямар нэгэн байдлаар ирц хүргэдэггүй цэцдийн зөвлөлийг хуралдуулж 2014 оны 6 дугаар сарын 24-ны өдөр Их Эеийг хуралдуулах комиссыг сонгосон байдаг. Уг комисс нь ээлжит бус Их эеийг 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж бүх төлөөлөгчдийг байлцуулж байгаад МҮБХ-ны шинэ тэргүүнээ сонгож, Л.Чинбатыг шинэ ажилд нь томилсон байдаг.

 

 

Гэтэл хууль, шүүхийг будилаантуулж сурсан Р.Нямдоржийн талынхан бүх шатны шүүхийн шийдвэрийн дагуу зохион байгуулсан, шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа албан ёсоор дууссан уг хууль ёсны хурлыг иргэд олон нийтэд буруу ташаагаар ойлуулахыг завдаж, адаг сүүлд нь тамга тэмдэг, гэрчилгээгээ авч зугтсанаар дахин нэг хууль зөрчилт, дахин нэг шинэ маргаан дэгдсэн билээ. 

 

Ингээд МҮБХ-ны өмнөх тамга тэмдэг, улсын бүртгэлийг гэрчилгээг хэрэгсэхгүй болгоод хууль дүрмийн дагуу сонгогдсон Л.Чинбатыг тэргүүнээр бүртгэж, шинээр гэрчилгээ тамга тэмдэг олгох шийдвэрийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас гаргажээ.

Энэ бүх мэдээллийг доорх баримтууд баталж байна. 

 

 

Гэвч Р.Нямдорж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй эрхмүүд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас удаа дараа сануулсаар байхад хүчингүй болсон тамга тэмдгийг ашиглаж, 2017 оны 6 дугаар сард зарласан Их Эе зохион байгууллах тогтоол хүчингүй гэдгийг мэдсээр байж албан хүчээр өнгөрсөн сарын сүүлээр хурал зохион байгуулсан нь шүүхийн шийдвэрийг санаатайгаар эсэргүүцэж, хуулиас гадуур аашилсаны нэг хэлбэр гэж үзэж болохоор байгаа юм. Улмаар үүнийгээ иргэдийн мэдээлэл дутууг ашиглаж үнэн зөв мэтээр ойлгуулахаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж буй нь туйлын увайгүй үйлдэл гэлтэй.

 

Ер нь төрийн сайд байсан хүн, хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын гишүүн хүн өөрөө ингэж илтэд хууль зөрчсөн үйлдэл гаргаж төрийн хуулийг уландаа гишгэж байхад бусад хүмүүс хуулийг хэрхэн биелүүлэх ёстой вэ. Аливаа зүйлд эрх тэгш байх ёстой гээд хүн бүр Б.Бат-Эрдэнэ аварга шиг хууль биелүүлэхгүй болчихвол энэ улс орон сүйрнэ. Дээрээс нь ард түмний хамгийн хайртай аварга хүн аливаа зүйлд жаахан жудагтай хандаж сурвал дээр баймаар. Ийм цайчихсан хүнээр төрөө удирдуулж, төрийн тэргүүнээр сонгох гээд дэмжиж явсан иргэдийн итгэлийг аварга маань дахин лав олж авахгүй байх. Эсвэл хуулийн зүйн ухааны доктор хүнд төрийн хууль үйлчлэхээ больчихсон хэрэг үү. Одоогоос хэдэн жилийн өмнө Женко Х.Баттулга нэгэнтээ аваргын докторыг худлаа хэмээн нэвтрүүлгээр "чимхэж" билээ. Үүн шигээ эрхэм төрийн түшээ, ард түмний хайртай аваргад маань үнэн зүйл гэж огт байдаггүй юм уу.

Хуулийн шийдвэрийг биелүүлэхгүй, санаатайгаар хууль зөрчөөд гүйж яваа Б.Бат-Эрдэнэ гишүүндээ МАН-ынхан ёс зүйн шийтгэл хүлээлгэх хэрэгтэй. Эсвэл МАН оролцсон бүхэн ингэж хуудуутай, булхайтай, хууль бусаар шийдэгдэж байх ёстой хэрэг үү.

 

Ямартаа ч хууль ч хүн бол хамгийн үнэн байх хэрэгтэй шүү дээ. Б.Бат-Эрдэнэ аварга та хуулийн шийдвэрийг дагадаггүй Р.Нямдоржийг дараагийн арван жил өв залгамжлах гээгүй л юм бол асуудалд үнэн зөв хандаарай. Эсвэл 2020 оны сонгуульд намаасаа ч, тойргоосоо ч "шаанс"-гүй болсоноо мэдчихээд ингэж Монголын хууль шүүхийнхэнийг доромжилж, төрийн хуулийг улайран зөрчөөд байгаа хэрэг үү. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хууль бус хурал зохион байгуулж, өөрийгөө тэргүүнээр өргөмжилсөн үйлдэл нь УИХ-ын гишүүний үүрэг, Үндсэн хууль, өргөсөн тангарагаа ноцтойгоор зөрчсөн үйлдэл мөнөөсөө мөн юм.

 

Ямартаа ч цагаан дээр хараар бичсэн шүүхийн шийдвэрийг үнэн гэхгүй юм бол энэ улсад чинь шударга үнэн гэж хаана ч байхаа болих нь байна. Монголчууд эртнээсээ үндэсний бөхөө дээдэлж, бөхчүүдээ хүндэлж ирсэн уламжлалтай.  Гэвч хууль бус үйл ажиллагаанд Б.Бат-Эрдэнэ аварга оролцож бөхийн сайхан хүндлэлээ ч, төрийн түшээ хүнийхээ үүргээ ч сэвтүүлэх хэрэг байсан уу. Хүн нэрээ, тогс өдөө гэдэгсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

News:
n
2018-04-13
Төрөө:
Бат - Эрдэнэ, Чинбат хоёулаа мөнгөтэй эрхмүүд. Мөнгө дийлж буй хорвоод талцаад яах юм. Монголын тэнэгүүд шиг үндэсний бөхөө хуульчилсан орон Монголоос өөр хаана байна. Зүгээр хаяцгаа. Мөнгөтэй эрхмүүд лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү. Өөрсдөө мэдэг. Төр оролцож Ерөнхийлөгч допинтой бөхөд цол өгдгөө боль. Өөрсдөө өгөөд, хасдаг болох хэрэгтэй. Ямар дэлхийд түгсэн олимп бишдээ.
2018-04-10
бөх үзэгч:
Зүгээр хөндлөнгийн өнцөгөөс харж байгаагаар Бат-эрдэнэ аварга Р. Нямдоржийн талыг баримтлагч нилээн өрөөсгөл нэг талыг барьсан харагддаг, Чинбат Сүхбат нар нь дүрэм журамдаа өөрчлөлт оруулж барилдаанаа хурдан шуурхай болгоё гэж байх юм Чинбатад эдийн шунал байгаа байх, гэхдээ Баагий аварга болсноос Чинбат 2 жил хийгээ л энэ ажлаа өгнө угаасаа ийм ажил хийж чадахгүй тэгээд дараа нь өөр хүн гэх мэтээр энэ байгууллагад жаахан салхи оруулмаар байгаа байх Баагий аварга болхоор Р. Нямдорж шиг л 20 жил салхи оруулахгүй сууна шүүдээ
2018-04-10
ХУУЛИЙН ТАЛААС НЬ:
ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО ГЭЖ БАЙГУУЛЛАГА ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖТАЙ ҮГҮЙН ТУХАЙ ЯРИГДАЖ БАЙНА ШҮҮДЭЭ ГАДНААС НЬ АНЗААРЧ БАЙГААГААР ЭНЭ БАЙГУУЛЛАГАД 2 ТАЛ БОЛЖ ТАЛЦААД БАЙХ ЮМ БАТЭРДЭНЭ НЬ ИЛҮҮ, ЧИНБАТ НЬ ИЛҮҮ ГЭЖ ЯРИХ БИШ ЭНЭ НӨХДҮҮД БҮГДЭЭРЭЭ СУУЖ ХУРАЛДААД ШУДАРГААР СОНГОЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТӨР ҮНДЭСНИЙ БӨХ ГЭДЭГ СОЁЛОО ХАМГААЛЖ БӨХИЙН ХОЛБООГ ССАЖЯ-НД АВАХ ХЭРЭГТЭЙ БӨХИЙН ӨРГӨӨ ГЭЭД ТЭР БАЙШИНД СҮНС ШУНАЛ НЬ ХОРГОДООД БАЙГАА НӨХДҮҮДЭД ӨМЧ ХӨРӨНГИЙГ НЬ УЛСААС ОЛГООД ТӨРД АВАХ НЬ ЗӨВ БАЙХАА
2018-04-10
baatar:
Baterdene avarga terguun bolsonono mash shudarga zuv songolt bolsoon buh yum il tod shudarga tv geer olnii nudenees nuuh zuulguigeer yavagsan gej bodoj bna.
2018-04-10
Yag u bolood bga g medehgui ch uvsiihanaas hol bailgaraidaa naad gants buhiin urguu shig um aa
2018-04-10
үнээн
2018-04-10
үнэн:
ямар их шунал вэ? бат эрдэнэ аварга дээрээр барахгүй тэнд байж байх ёстой хүн. ац ганболдын гар хөл сахал юу ч вэ
2018-04-10
Хууль нь иргэддээ дэндүү хатуу. Энэ бол туйлын үнэн. Бөхийн холбооны тухайд яаж ч бодсон Бат Эрдэнэ аварга нь хамаагүй дээр байлгүй яахав. Ард түмний дэмжлэг хандлага ч тийм бгаа. Чинбат, Ганболд , Дуламсүрэн нар яахав. Угаасаа овилгогүй хүмүүс.
2018-04-09
Бүгд зайлцгаа:
Зайлцгаа сдкууд
2018-04-09
7хуц:
Ардын хуухэд нь Заан ганболд баянмонх хурэлбаатар юм ууу ,, хуцдааа
2018-04-09
Увс:
Увсын Заан Ганболд бохийн оргоог авах гэж хор найруулаад 20 жил болж бна:: Нийслэлийн спортын байгууламжыг Луйвардаад авсан.. Амгаа Дуламсурэн 2 бол зугээр л нэрээ ашиглуулах тодий,,, Увсынхан Бохийн Оргоог авах гэж улайрхаа боль : Бохчууд авсан, Бат - Эрдэнэ Холбооны дарга болсон;
2018-04-09
үнэн:
ямар их шунал вэ? бат эрдэнэ аварга дээрээр барахгүй тэнд байж байх ёстой хүн. ац ганболдын гар хөл сахал юу ч вэ
САНАЛ НЭГ БАЙНА:
Аварга Баянмөнх,Сүхбат,заан Амгаа,Ганболд начин Дуламсүрэн нар шуналаа татаачээ.Залуучуудын Шонхор клуб,У.Б.хотын залуучуудын шигшээ багийн барилга,дархан цаацат Богд хан уулын газарыг хулгай,хуйвалдааны замаар авчихаад,энэ авсан бүхэндээ сэтгэл нь ханалгүй бас дахиад М.Ү.Б.-ийн өргөөг авах гэж их шуналтаж байна даа.Тийм л бөхдөө хайртай юм бол луйвардаж авсан байгуулага,обьектоо ард иргэдийн төлөө ажиллуулах нь хаана байна. Харин М.Ү.Б.-н Холбоо,өргөөг нэртэй,ордонтой болгосон Нямдорж,Данзан нарын нэр түүхэнд сайнаар үлдэнэ.Ү.Хүрэлбаатар тэргүүтэй дагалдагч нар юугаа ч мэлэхгүй шуналын галанд манасуурчихсан явна.Чинбат дээрхи хүмүүсийн ятгалганд орчихсон.бас нэг үнэгүй юм авчих санаатай горьдож байх шиг байна.Бат-Эрдэнэ аварга тэргүүтэй удирдлага хамт олон маш зөв сонголт боллоо.Шуналтнууд шилний цаанаас шүлсээ гоожуулсаар...
2018-04-09
үнээн
Төрөө:
Луйварчид ялдаг цаг ирсэн. Бат-Эрдэнэ, Нямдорж нар мөнгөтэй учир ялсаар л байх болно. Үг дүүгүй бууж өгцгөө.Жалганд 12 түрүүлсэн Бат -Эрдэний өөдөөс хэн дуугарах юм бэ? Түүнийхээр төр засаг шийдэхээс цааш хая. Бөхөөр монгол хөгжих юм уу. Хөгждөг бол 28 жил бид их мөнгө хаясандаа. Хаяцгаа. Өөрөө мэдэг.
2018-04-09
та нар өөрөө өөрсдийгөө томилоол яваал байх уу одоо болиоч ээ Бат-эрдэнэээ
2018-04-09
бат-эрдэнэ та хуулийг бөх шиг бодож байна даа андуураарай
2018-04-09
ардын хүүхэд ажиллаж болдоггүй холбоо юу энэ бөхийн өргөө
2018-04-09
7хуц:
Ардын хуухэд нь Заан ганболд баянмонх хурэлбаатар юм ууу ,, хуцдааа
энэ дэнж дээр Бат-эрдэнийг луйвраар барахгүй гэдгийг би ч харлаа чи ч харлаа бид бүгдээрээ харлаа
2018-04-09
хүн хүнээ ингэж дээрэлхэж хуулийг ингэж уландаа гишгэж болдогийг харж байна уу
2018-04-09
хуулийг ингэж баталж өөрсдөө ингэж зөрчдөг байж болох уу Бат-эрдэнэ чи луйварын аварга болжээ
2018-04-09
шүүхийн шийдвэрийг уландаа гишгээд байвал өнөөдөр юууг яаж шийдэх вэ хүчээр үү ганбаатар шиг шалдлаад шийдэх үү өрөвдөлтэй арга шүү нямдорж батэрдэнэ нарын үйлдэл одоо үнэнд гүйцэгдэж байна даа Бат-эрдэнэ та хуулийг уландаа гишгэхээ нэн даруй болино уу
2018-04-09
та нар яаж ингэж лаг сэтгэж байнаа Бат-эрдэнээ чи монголыг хөгжүүлэхдээ ингэж толгойгоо ажлуулдаг болоосой
2018-04-09
Монгол иргэн:
Хуулийн дээр гарсан улсууд одоо болиосой. Аваагүй байхад л авах гэлээ гэж нөгөө талаа өчнөөн жил буруутгалаа, шуналтайгаар нь дуудлаа, эндээс үзвэл ингэж хэлээд байгаа улсууд бөхийн холбооны нэрийн дор их л олз ашиг олдог, хүртэж ирсэн, түүнийгээ хэнд ч өгөх сонирхолгүй гэдэг нь харагдаад байна. Одоо 1990-ээд он биш, 21-р зуун гарчаад байна, юмны наад цаадахыг олон түмэн олон талаас нь харж дүгнэж байгаа шүү дээ. Нямдорж нарын хэдэн хүн л байвал юм шударга, ямар ч шуналгүй, идэж уудаггүй байсан гэвэл шал худлаа. Тийм л юм бол хуулийн дагуу өгөх хүнд нь өгчөөч дээ, юунд нь ингэж үхэн хатан зууралдаж, амь тавиад байгаа юм бэ? Энэ л их сэжигтэй санагдаад байгаа юм даа, олон түмээн. Хуулийн дагуу шалгалт хийгээд энэ хэрүүлийг цэгцэлж эцэслээч ээ.
2018-04-09
Shunalaa tat gedeg chini ene ih ashigtai gesen ug uu,Nyam and Danz 2 chini estoi ashiggui geed baidiishtee. ah naraa paaktluulchih yumaa.
2018-04-09
зочин:
Эрүүл ухаантай хүн бол МҮБХ.ы тухай амархан ойлгож болно Баянмөнх түүний хамсаатнуудад бөхийн өргөөг өгч болохгүй шуналтнууд ҮБХ.НЫ нэрийн дор бөхийн өргөөнд шунаж байгаа шүүдээ. Баянмөнхийн нутгийн дүү нь Ц.Нямдорж шүүхэд нөлөөлж шийдвэр гаргуулсан гэдэгтэй маргах хүн байна уу?Бөхийн өргөөнд санаархагсадад төр орлцож байна Баянмөнхтөнгүүд шуналаа тат Чинбат чи МЧБХ_Гюу болгосон билээ
2018-04-09
ийм луйвар хийж байхаар зүгээр үхээсэй бөхийн өргөө чиний хувийнх юм уу орлого нь алга болох гээд үхлээ шдээ хууль зөрчиж ирээд Бат-эрдэнэ
2018-04-09
ene durakiig yahuu amerikad bol buudchihmaar huur ymaa shunaltai Baterdene zallaaa
2018-04-09
Хүний бичсэн зүйлийг ялгаварлан битгий хасаа ч...Хэсэг бүлэг хүмсийн захиалгаар бүү ажиллаач.
2018-04-09
век:
Аварга Баянмөнх,Сүхбат,заан Амгаа,Ганболд начин Дуламсүрэн нар шуналаа татаачээ.Залуучуудын Шонхор клуб,У.Б.хотын залуучуудын шигшээ багийн барилга,дархан цаацат Богд хан уулын газарыг хулгай,хуйвалдааны замаар авчихаад,энэ авсан бүхэндээ сэтгэл нь ханалгүй бас дахиад М.Ү.Б.-ийн өргөөг авах гэж их шуналтаж байна даа.Тийм л бөхдөө хайртай юм бол луйвардаж авсан байгуулага,обьектоо ард иргэдийн төлөө ажиллуулах нь хаана байна. Харин М.Ү.Б.-н Холбоо,өргөөг нэртэй,ордонтой болгосон Нямдорж,Данзан нарын нэр түүхэнд сайнаар үлдэнэ.Ү.Хүрэлбаатар тэргүүтэй дагалдагч нар юугаа ч мэлэхгүй шуналын галанд манасуурчихсан явна.Чинбат дээрхи хүмүүсийн ятгалганд орчихсон.бас нэг үнэгүй юм авчих санаатай горьдож байх шиг байна.Бат-Эрдэнэ аварга тэргүүтэй удирдлага хамт олон маш зөв сонголт боллоо.Шуналтнууд шилний цаанаас шүлсээ гоожуулсаар...
2018-04-09
Shunalaa tat gedeg chini ene ih ashigtai gesen ug uu,Nyam and Danz 2 chini estoi ashiggui geed baidiishtee. ah naraa paaktluulchih yumaa.
Harin ch Gacuurtiin Chinbat shunalaa tatah heregtei. Yasan muuhai shunal ve? Huuhduudiinhee ner turiig bodmoor yum.
2018-04-09
Irgen:
Ene Nymdorj odoo boliosoo Buhin urguu unuudur hereg algaa nurk unj unalaashd chaddag aawin huud n uguud yawah heregtei.
2018-04-09
News:
n
bugd huulin daguu l bgaa sh de harin hurelbaatar met ni bohiin orgoog shownii gazar bolgochood ih mongo ideh tumen huseldee hotlogdood bohchuudiig zodolduulaad bna shuuh huuli iim bulai humuusiig tasaln zogsoogoochee enemet bohod yamar ch hamaaralgui hun ingeed l olnoog uimuuleed bh uu
2018-04-09
zochin:
Yvniig bichigch holsnii bicheech bn gorid
2018-04-09
Baterdene avarga Nyamdorj hoyor chine ene buh bulgair ard baidag gesen, doping nairaanaas bayajij bga geseni
2018-04-09
Ba avarga ch evgui hun bn shuu. Ard irgediinhee ugsun itgeliig ingej ch ashiglah gej
2018-04-09
zochin:
Bayanaa Suhbatiin 2 iin bogs doloogch uu chi ! N8amdorj Danzan nar setgej hiigeegui bol odiid bohiin orgoo gej baihgui baih baisan ! Dagvadorj tsirkiig bulaasan shig ! Suhbat ed nar bohiin orgoog bulaana gene ee ! Estoi ats medvuu ! Hoshnog doloogchoo !
2018-04-09
Баянаа аварга жижиг сүхбат 2-н хөлсний бичлэг үү
2018-04-09