Өнөөдөр болох үйл явдал

АШУҮИС-ийн Оуютны соёлын төвд
09.00 цагт Хүний гавъяат эмч, академич, доктор, профессор Н.Төмөрбаатарын 70 насны ойд зориулсан “Монголын анагаахын мэргэд” боть номын нээлт болно.
АТГ-ын “Олон нийтийн төв"-д
09.00-15.00 цагт АТГ-ын санаачилагаар УИХ-ын ХЗБХ, УДШ, УЕПГ, ХЗДХЯ, ТЕГ, ЦЕГ, МУИС-ийн ХЗС, ХСИС-ийн оролцоотойгоор "Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа-хамтын ажиллагаа" сэдэвт хэлэлцүүлэг
Нийслэлийн засаг захиргааны V байр
09.00-12.00 цагт Биеийн тамирын арга зүйчдийн сургалт болно.
Нийслэлийн мэдээллийн төвд
11.00 цагт Дууны шүлгийн нэрт мастер МУ-ын СГЗ, зохиолч, яруу найрагч Загдын Түмэнжаргалын 65 насны ой, түүний уран бүтээлээр эгшиглэх "МОНГОЛЫН ТАЛ НУТАГ" тоглолттой холбоотой хэвлэлийн бага хурал болно.
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ч.Содномдамбын хууль бус үйлдлийн тухай тус байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдээлэл хийнэ.
Төрийн ордонд
09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
10.00 цагт Нээлттэй сонсголын танхимд Өргөдлийн байнгын хорооноос Туул голын бохирдлыг бууруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна.
14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ