МТҮП-ийг тойрсон ХЭРҮҮЛ

img

Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ц.Содномдамбын хууль бус үйл ажиллагааны талаар “Монголын залуу хуульчдын Хос Дэнс” ТББ-ын тэргүүн А.Гантамир болон MТҮП-н Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга асан Б.Лхагвасүрэн нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

“АЙ ТИ” паркийг мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг хөгжиж, боловсрох чиглэлээр ашиглах ёстой. Гэтэл тус паркийн захирал Ц.Содномдамба эрх мэдлээ урвуулан ашиглаж, дураараа аашилж буйг тэд хэллээ. Тухайлбал, Инкубатор буюу гарааны бизнесийг дэмжих зорилгоор ашиглах өрөөнүүдийг   “Косен”, “Утааны Эсрэг Ээж Аавууд” ТББ, “Зандан” шатрын кулб, Хуулын ферм зэрэг байгууллагуудад хувийн ашиг сонирхолын үүднээс, танил талдаа түрээсэлдэг байна. Товчхондоо МТҮП түрээсийн байр болоод буйг тэд хэллээ.Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга асан Б.Лхагвасүрэн Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт хандсанаа мэдэгдэв.

 

 

Харин энэ үеэр MТҮП-ийн төлөөлөл орж ирэн, хариу мэдэгдэл хийлээ. MТҮП-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Х.Лхагвасүрэн “Манай байгуулгын нэрийг барьж, манайд хамааралгүй хүмүүс хэвлэлийн хурал зарласан байна. Гомдол гаргасан Б.Лхагвасүрэн нь ажлын хариуцлага алдаад, ажлаасаа халагдсан хүн. Авлигатай тэмцэх газраас манайхыг хэд хэдэн удаа шалгаж, хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн албан бичиг байгаа” гэлээ.

 

 

МТҮП-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхсүх “Танил талаа ажилд авч, өрөө түрээсэлсэн гэсэн гомдол ирсэн нь үнэн. Үүнийг холбогдох байгууллага шалгаад зөрчилгүй гэсэн дүгнэлт ирүүлсэн” гэсэн мэдээллийг өглөө.

 

З.Жамбал

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ