Цасан шуурга шуурахыг анхааруулж байна
2018-04-12

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Архангай, Булганы нутаг, Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

 

Малчидтээвэрчидард иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

 

 2018 оны 04 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Завхан голын эх, Монгол Алтайн нуруу, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчимоор 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говь, талын нутгаар 15-20 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. 9-11 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин