Цагдаагийн ахлагч М.Алтангэрэл Азийн АВАРГА боллоо

img

 

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахлагч М.Алтангэрэл кёкүшин каратэгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон түрүүллээ.

 

Тэрбээр тэмцээний 90 кг-ын жинд өрсөлдөж Азийн аварга болсон юм. Энэ сарын 6-7-ны өдрүүдэд Кувейт улсад зохион байгуулагдсан эл тэмцээнд 13 орны 70 гаруй тамирчин жин тус бүрийн ангилалд өрсөлдсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ