Гашуунсухайтын түгжрэлийг арилгах САНАМЖ БИЧИГ байгууллаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох яамдын сайд, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нар ӨМӨЗО-ны Баяннуур хотын удирдлагуудтай уулзаж нүүрс тээвэрлэлт, таталт, Гашуутсухайт-Ганц мод хилийн боомтод үүсээд байгаа хүндрэл бэрхшээл, боомтод хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх САНАМЖ БИЧИГ байгуулав. Санамж бичгийн хүрээнд

1. Гашуунсухайт-Ганц мод боомтоор нэвтрэх нүүрсний гаралтыг нэмэгдүүлэх, үүссэн саад бэрхшээлийг түргэн шуурхай арилгахад хоёр тал хамтран ажиллана.
2.Гашуун сухайт хилийн боомтын албан хаагчдын 24 айлын орон сууцыг Баяннуур хотын хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд барьж ашиглалтад оруулна.
3. Ганц мод хилийн боомтоос Өмнөговь аймгийн Цагаан хад гаалийн хяналтын талбай руу 22 км, 35 кВ цахилгаан шугам татаж цахилгааны асуудлыг бүрэн шийдэхээр болжээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ