Шүүгчдийн талаар ноцтой баримт дэлгэнэ

img

Пума Империал зочид буудлын Б өргөтгөлийн 2-р давхрын хурлын танхимд 

 

9.30 - 18.30 цагт “Европын Холбооны GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” семинар болно. Холбоо барих: 99009910, 99170361

 

MN-Мэдээллийн төвд



11.00 цагт Хөдөлмөрийн үндэсний сангаас мафийн гар хөл болсон шүүгчдийн талаар ноцтой баримт дэлгэж мэдээлэл хийнэ.

 
11.30 цагт  Японы эрдэмтэн эрүүл мэнд, байгаль орчин зэрэг олон салбарт ашиглагдаж дэлхийн 168 оронд оюуны өмчөөр батлагдсан эрчим хүчний шинэ энергийн төхөөрөмжөө танилцуулна. 30 гаруй жилийн судалгааны үр дүнд бий болсон энэхүү төхөөрөмжийг хорт хавдарын эмчилгээнд түлхүү ашиглаж байгаа аж.


12.00  цагт Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос ирэх сарын 1-нээс хугацаагүй ажил хаях, Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.


12.30 цагт “Цаст цагаан Алтай” төрийн бус байгууллагаас дэлхий дахинд алтан Бумбын эрин эхлүүлэх технологи, шинжлэх ухааны нээлтийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

Улаанбаатар чуулгын 2 дугаар давхрын танхимд

10.00-18.00 цагт “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг зохион байгуулагдана. Холбогдох дугаар:99839971

СЭТГЭГДЭЛ БИЧИХ