Дугаарын хязгаарлалтын санал асуулга өнөөдөр дуусна

img

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэл хотод энэ сарын 15-наас аравдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл автозамын засвар шинэчлэлт, дэд бүтцийн ажил эхэлнэ. Үүнтэй холбогдуулан зарим автозамыг хэсэгчлэн хааж, хөдөлгөөний зохион байгуулалт, зохицуулалтыг хийх зайлшгүй шаардлага тулгарсан.

 

Иймд холбогдох албаныхан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах санал гаргасан. Тодруулбал дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгож даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 7 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийх төлөвлөлөөг гаргаж иргэдээс санал асуулга авч байгаа. Энэхүү санал асуулга өнөөдөр дуусгавар болж маргааш /2018.04.14/ шийдвэрийг олон нийтэд танилцуулах юм.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хучдаг улианууд. Өөрсдөө болохоор идэж уусан мөнгөөрөө машин сольж унааж хотоор зугаалаад ард темнийг мөлх гэж байгаа юм бна л даа. Санал асуулга гэчихжээ бас энийгээ, үгээр л хор ууж үхэх үү буудуулж үхэх үү аль нэгийг нь сонго гэчихээд лаларууд
2018-04-13