Х.Сайто: Монгол хүний дундаж наслалтыг 15-20 жилээр нэмнэ


Японы эрдэмтэн Х.Сайто өнөөдөр /2018.04.13/ мэдээлэл хийж, 30 гаруй жил судалсны үндсэн дээр зохион бүтээсэн Эрчим хүчний шинэ энергийн төхөөрөмжөө танилцууллаа. Эрүүл мэнд, байгаль орчин зэрэг олон салбарт ашиглахаас гадна хорт хавдрын эмчилгээнд түлхүү ашигладаг уг төхөөмөржийг дэлхийн 168 оронд оюуны өмчөөр баталгаажуулжээ.
Японы эрдэмтэн Х.Сайто Монголд зөвхөн энэ төхөөрөмжөө танилцуулах төдий биш эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг олон салбартай хамтран ажиллаж Монгол хүний дундаж наслалтыг 15-20 насаар нэмэх зорилго тавьж буйгаа хэлж байлаа.
Тэрбээр “Гэрлийн квант энерги гэдэг бол дэлхийн хамгийн нам төвшины энерги юм. Энгийнээр тайлбарлах юм бол газрын соронзон орны цацруулж байгаа хүч. Энэ хүч нь хүн, байгаль, амьд амьтан зэрэг бүхий л зүйлд эерэгээр нөлөөлж байгаа. Би газрын соронзон орноос авч буй нам долгионыг үүсгэгчээс авч буй үүсгүүрийг нь нээсэн юм. Одоо Японд ашиглаж байгаа жишээнээсээ ярих юм бол энэхүү төхөөрөмжийг хөдөө аж ахуй салбарт хэрэглэвэл соронзон орны хүч нарны цацрагтай адил хэмжээний хүч ялгаруулж байгаа тул гэрлийн квантыг ашиглаад ямар ч ногоог ургуулах боломжтой. Энэ төхөөрөмжөөр тарьсан ургамал нь хураан авсныхаа дараа маш удаан хугацаагаар шинэ соргог байдлаа хадгалдаг. Ганцхан ногоо ч биш мах, загас гээд олон төрлийн бүтээгдэхүүнийг энэ төхөөрөмжийг ашиглан удаан хугацаанд хадгалах боломжтой. Японд хамгийн үхлийн аюултай өвчин хорт хавдар байдаг. Ямар ч эмчилгээгүй гэж байсан хавдрыг би энэ төхөөрөмжөөрөө эдгээж чадсан нь их том ололт амжилт болсон. Түүнийгээ яривал түрүү булчирхайн хорт хавдартай 200 гаран хүнийг эдгээснээс гадна гараа хөлдөөгөөд тайруулах гэж байсан хүнийг болон хорт хавдар нь эцсийн дөрөвдүгээр шатандаа орсон ямар ч эмчилгээгүй гэгдэж байсан хүнийг эмчилж эдгээснээрээ бүтээлийг маань эмч нар хүлээн зөвшөөрсөн. Мөн өнөөдрийг хүртэл эдгээж чадахгүй байсан нүдний харааг бүрэн эмчилж чадсан байгаа. Энэ гэрлийн квант нь ямар ч өвчин байсан эдгээж чадна” гэлээ.
Мөн тэрбээр уг төхөөрөмжөөрөө агаарын бохирдол болоод бохирын үнэр, зэргийг багасгах боломжтой гэдгийг онцлов. Эрдэмтэн Х.Сайто анх уг гэрлийн квантын нээлтийг менингит өвчин тусч эмчилгээгүй болсон эхнэрийгээ эдгээхээр 40 жилийн өмнөөс судалсан байна.
З.Жамбал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ