Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт ороогүй

img

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэл хотод энэ сарын 15-наас аравдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл автозамын засвар шинэчлэлт, дэд бүтцийн ажил эхэлнэ. Үүнтэй холбогдуулан зарим автозамыг хэсэгчлэн хааж, хөдөлгөөний зохион байгуулалт, зохицуулалтыг хийх зайлшгүй шаардлага тулгарсан.

 

Иймд холбогдох албаныхан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах санал гаргасан. Тодруулбал дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгож даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 7 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийх төлөвлөлөөг гаргаж иргэдээс санал асуулга авсан юм.

 

Энэхүү санал асуулга энэ сарын 13-нд дууссан бөгөөд холбогдох албаныхан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах эсэх шийдвэрийг олон нийтэд танилцуулаагүй байгаа юм.

 

Иймд өнөөдөр /2018.04.16/ 1,6 тоогоор төгссөн улсын дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй байх журам хэвийн үргэлжилж байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ