УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч Б.Одхүү УИХ-ын гишүүн А.Сүхбатыг зоджээ

img

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч гэгдэх Улсын начин Б.Одхүүгийн танхай балмад үйлдэл хэрээс хэтэрлээ. Өмнө нь өөрөөсөө олон насаар ах Улсын заан Ц.Баярсайханы 10 гаруй шүдийг цөм цохиж, хүнд гэмтээн таван жилийн ял сонссон ч давж заалдах шатны шүүхээс хэргээ буцаалган, улмаар прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож, ялгүй өнгөрч байсан. Мөн Улсын харцага Г.Ганхуягийг ч бүлэглэн зодсон гээд зодоон нүдээн хийдгээрээ зартай нэгэн. Гэхдээ ялгүй өнгөрч, хэргээс мултардаг нь азтайдаа биш том "артай"-даа юм. 

 

Улсын заан Ц.Баярсайханыг хүнд гэмтээсэн ч ялгүй үлдсэн нь тухайн үед Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжавын "тус" гэдэг. Том араар халхавч хийсэн түүнд төр төмөр нүүрээ харуулахгүй бол түүний гарт зодуулах хохирогчдын тоо хэрээсээ хэтрэх нь. Сүүлдээ бүр УИХ-ын гишүүний биед хүртэл халдаж, бүлэглэн зодсон хэрэг үйлдлээ.

 

Өнгөрсөн амралтын өдөр болсон Бөхийн өргөөний үйл явдлын дараа тэрбээр УИХ-ын гишүүн А.Сүхбатыг бүлэглэн зодож, биед нь гэмтэл учруулсан байх юм. Тодруулбал, Бөхийн өргөөг хамгаалалтад авч хэнийг ч дотогш нэвтрүүлээгүй. Гэтэл УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатын Бөхийн өргөөн дотор цоожтой өрөөнд сууж байхад нь Улсын начин Б.Одхүү 10 гаруй залуусын хамт өрөөг цөм өшиглөн орж, УИХ-ын гишүүн А.Сүхбатын биед халдаж, бүлэглэн зодсон байна. Түүгээр ч үл барам зодсоныхоо дараа Бөхийн өргөөнөөс чирж гулдчин гаргажээ. Тиймээс УИХ-ын гишүүн А.Сүхбат шүүх эмнэлэгт хандаж, гэмтлийн зэргээ тогтоолгохоор болсон байна. Харин уг асуудлыг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

 

Хувийн бие хамгаалагч чинь мөр зэрэгцэн нэг ангид суугаа ангийн чинь нөхрийг зодчихоод байхад чимээгүй л суугаад байх уу. Б.Бат-Эрдэнэ аваргаа. Та УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбаттай нэг анги төдийгүй, зүлэг ногоон дэвжээнээ нэгэн цагт барилдаж, бөх сонирхогч монгол түмнээ баясгаж явсан бус уу.  Гэтэл одоо бие хамгаалагчаараа хамаг муу муухайгаа хийлгэчихээд ард нь хэзээ болтол нуугдах вэ. 

 

Хэнд ч дийлдэхгүй бие хамгаалагчийнхаа "том"-ыг мэдсэн эрхэм аварга маань бие хамгаалагчаа бөхчүүдийнх нь эсрэг турхирч байгаа бололтой. Өнгөрсөн амралтын өдөр Бөхийн өргөөний гадна болсон үйл явдлын үеэр Б.Одхүү бөхчүүд рүүгээ томорч, дарамталж эхлэхэд бөхчүүд дундаас үг дуугарах хүн ганц байгаагүй гэдэг. Б.Одхүүгийн танхай балмад үйлдлийг болиулахаар үг хэлсэн ганц хүн нь Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх байж. Гэвч тэрбээр Дархан аваргаа үл тоож элэглэн доромжилж байсанд тэнд байсан бөхчүүд, ихэд эгдүүцэж байна. Гэхдээ эгдүүцлээ, дургүйцлээ гээд түүнд үг хэлэх зоригтон байгаагүй нь харамсалтай. Бүх бөхчүүд өөрөөс нь айдагт эрдэж сүүлдээ хууль тогтоогчийг зодож, ардаа том хамгаалалт байгаа гэж эрдсэн бололтой. 

 

Мөн Улсын начин Б.Одхүүд хууль хэзээ үйлчлэх вэ. Улсын Ерөнхий прокуророо, ЦЕГ-ын дарга С.Баатаржав аа.

 

Хэрвээ цагдаагийн хамгаалалттай Бөхийн өргөө рүү танай албан хаагч нар Б.Одхүүг арав гаруй залуусын хамт оруулаагүй бол УИХ-ын гишүүн өнөөдөр зодуулахгүй байлаа. УИХ-ын гишүүний халдашгүй байдалд чишимч үгүй халдаж байгаа хүн энгийн иргэдэд хэрхэн яаж ханддаг нь тодорхой. УИХ-ын гишүүний биед халдаж байхад хараад сууж байсан танай цагдаа нар энгийн иргэдээ хамгаалж чадах уу гэж асуумаар байна. 

 

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүн зодсон хэргээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа эрхэм гишүүний биед халдсан нь хуулиас огт айхгүй байгаагийн том жишээ. Хууль хэзээ хүн бүрт тэгш үйлчлэх вэ. Ялангуяа удаа дараагийн зодооны үйлдэлтэй Улсын начин Б.Одхүүд хэзээ хариуцлага тооцох вэ. Эрхэм хууль сахиулагчдаа. 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хохино оо гэдэг биздээ Дархан аварга ухаантай байж начинд зодуулчихаад уйлагнахаа больдоо.
2018-07-12
Зочин:
Жижиг сүхбат жүжиг сүхбат болсон...
2018-07-11
zochjin:
манай үндэсний бөхийн бөхчүүд маш шуналтай, хувиа хичээсэн, бүдүүлэг . яг тэр зангаа л аль аль нь гаргаж бна
2018-04-17
Zochin:
Ingej jalga dovni vzliig buruud ashiglahaa boli Bat-Erdene nutgiin nohoitoigoo niilj hvn barij baigaa bol yos zvitei ni yarih heregtei ih hulaas ni garga bvgd ijilshvvdee
2018-04-17
Teneg pezda
2018-04-17
z:
Сүхбатын зөвөө . Тэ Монгол бөхыг доромжилдог хүмүүс үх
2018-04-17
Зочин:
Их хурлын гишүүн байж Монголын ард түмний эрх ашгийн төлөө биш, Баянмөнх, Чинбат гэх хүмүүсийн төлөө үхэн хатан зүтгэж буй Сүхбатаас илтэд ашиг сонирхлын зөрчил харагдаж бна. Тэгээд ч зохион байгуулалттай бүлэг танхайчуудтай юм бна. Зодоон зохион хийж бна. Ёс зүйн хороо энэ хүндээ хариуцлага тооцож УИХ ын гишүүний өндөр сэнтийгээс эргүүлэн татах шаардалгай.
2018-04-17
zochin:
Bat-Erdene bie hamgaalagchaar yadag baina.Odhuu shig nohoigoor hulgailj huraasnaa l manuuldag baih gej bodson chin tuhirch hun bas bariuldag yum baina shdee.
2018-04-17
Нутгийнхаа мундаг аваргыг оршуулаад дуусаагүй шахуу бхад баянаа зөнөг та 2 яаж тэнэгтэж бнаа ичээч. Шөнөжин шимүүлж ирчээд бас ичээч ха ха хаааа
2018-04-16
зочин:
Үүргэвчинд хүнд юм хийгээд явахад энэ байтугай улайдаг юм.Допинг сүхбат битгий лаларт.Чам шиг шившгийн новшийг алсан ч багадна.Чамайг нэр дэвшүүлсэн МАН, чамайг дэмжиж саналаа өгсөн Төв аймгийн тэнэгүүдэд дургүй хүрч байна.Ер нь тэгээд УИХ гишүүн гэсэн хог шаарнууд хаа явсан газраа өөрсдийгөө бараг л хаан аятай дүвчигнэдэг энэ бузар жишгийг халах ёстой.Саяхан бандааш гантулга гэч этгээд хүүхэн болгонтой дур зоргоороо унтаж болно гэж дэмийрч яваад өмхий махны хэрэгт унасан.УИХ-н гишүүн гэгч ноход тэр үг хэлдэг танхимаасаа бусад газар далдаганадгаа болих ёстой.сүхбат Бөхийн өргөөнд харанхуй шөнө юугаа хийж доншуучилж явсныг тогтоож бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх ёстой.Тэр бөх биш УИХ-н гишүүн болсноо мартаж.
2018-04-16
ёстой:
ёстой ёстой. тэгээд балаг нь их дээ. аягүй бол хүн хөлдөө чирнэ
2018-04-16
Наадах чинь гэмтэл алга зүгээр зулгарсан байна, өөрөө үрчихсэн юм биш үү
2018-04-16
Эхнэр хүүхдээ орхидог хүний мөсгүй амьтныг зодох ч багадна. төв аймгийн шанагнууд УИХ-ын гишүүнээр сонгодог нь ямар тэнэг вэ.
2018-04-16
Зочин:
Нутгийн аваргаа нутаглуулсаны орой бехийн аврага хун атлаа хун чанаргуй зан гаргаж байж ийм байдалд еерийгее оруулсан хохь нь байхгуй юу.Болж олон авгай сольсон муу шаарыг,муу банзлыг
2018-04-16
huz:
ene niitleliig shorongiin hulgaich yumuu esvel daramtlagch novsh bicheed bgaa yum bna.heniig AAH geed duudaad bnaaa,harin ene nuhriig sain shalgaaa
2018-04-16
Odxyy er xyn:
Syxbat gegch snunaliin dev bolson salbadaig baga ch gesen surgaj ogson Odxyy chamaar Mongoliin ard tymen baxarxaj bna,xarin yasan baga zodson ium be,muu xogiin Syxbatiig bosoxgyi boltol ni balbahgyi,
2018-04-16
bolij muu salbadaaig... arai baga zodson bn.
2018-04-16
nadad bolomj:
nadad bolomj garval ene deeremchin, eruugiin garuudiig avlaj alah bolno. ger buleer ni ur undesgui darna. ene eruugiin novsh nar heterch bn. tseverlegee hiih tsag ni bolson shuu
2018-04-16
asdgasgd
2018-04-16
sg asdgas
2018-04-16
asdgasdga sdg
2018-04-16
sadgasdga
2018-04-16
asdgasdgasdg asdg
2018-04-16
asdgasgd
2018-04-16
asdgasgd
2018-04-16
asdgasdg asdg
2018-04-16
asdf
2018-04-16
b
2018-04-16
a
2018-04-16
asg
2018-04-16