МҮБХ-г өгөхгүй байгаа нь Бөхийн өргөөндөө ч биш, харин....

img

 

Хууль шүүхийн байгууллага МҮБХ-ны албан ёсны тэргүүнийг баталж, ОӨУБЕГ-аас албан ёсоор Л.Чинбатыг бүртгэсэн ч 16 жил хууль бусаар удирдсан Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй нөхөд Бөхийн холбоог өгөхгүй асуудлыг улам хурцдуулж олон нийтэд буруу ойлголт өгсөөр байна. Гэхдээ хэн нь МҮБХ-нд шинэчлэл авчирч чадах эсэхэд бөхчүүд, бөх сонирхогчид, иргэд өөр өөрийн дүгнэлтээ хийсээр л. 

 

Гэхдээ энэ их хэрүүл маргаан зөвхөн Бөхийн өргөөг хэн нэгэн нь авахдаа биш. Энэ асуудлын цаана чухам ямар асуудлууд нуугдаж байгаа нь маш чухал. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ хүрэх ёстой бүхий л өндөрлөгт хүрсэн нэгэн. Дархан аваргаас авахуулаад УИХ-ын сэнтийд хүртэл сууж буй эрхэм гишүүн. Гэтэл эрхэм гишүүн маань яагаад МҮБХ-ны тэргүүн болохоор ингэтлээ улайрна вэ.  Түмэндээ хайрлагдсан аваргын хүндлэл, төрдөө өргөсөн тангарагаа умартан улайрахын цаад учир юу вэ.

 

Түүнд Бөхийн өргөөнд эзэгнэн суучихаад бөх барилдуулж, тоглолт зохион байгуулаад ашиг олох нь тийм ч чухал биш. Гэхдээ өөр нэгэн ашиг сонирхол байгаа нь түүний МҮБХ-ны суудлыг авахаар улайран тэмцэж, хууль бус үйл ажиллагаа хийж байгаагаас илт харагдана. Гурван шатны шүүхээс 6 удаа Р.Нямдоржийг МҮБХ-ны тэргүүнээр хууль бусаар сонгогдсоныг тогтоож, тамга тэмдэг, гэрчилгээг нь хүчингүй болгосон. Ингэхдээ түүнийг дахин ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг хатуу шаардсан. Гэтэл мань эрхэм шүүхийн шийдвэрийг үл тоож, өнгөрсөн гуравдугаар сард хууль бус хурал зохион байгуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг сонгосон нь тэд ямарваа нэг зүйлээрээ, эрх ашигаараа нэгдэж чадах байгаагийн том илрэл. Нэн ялангуяа хууль тогтоогч эрхэм гишүүн маань өөрөө хууль бус үйлдэлд орооцолдон хууль бусаар МҮБХ-г авахаар улайрч байгаагаас харагдана. Тэр ч бүү хэл түүний хувийн бие хамгаалагч гэх Улсын начин Б.Одхүү Б.Бат-Эрдэнэтэй нэг ангид мөр зэрэгцэн суугаа, нэгэн цагт зүлэг ногоон дэвжээнээ барилдаж, ард түмнээ баясгаж явсан Дархан аварга А.Сүхбатыг нь бүлэглэн зодчихоод байхад чимээгүй л сууна. 

 

Б.Бат-Эрдэнэ аваргын хувьд "Аварга" дээд сургуулийг үүсгэн байгуулж, нэгэн цагт захирлаар ажиллаж байв. Гэтэл бөхчүүдийн дунд ам дамжин яригддаг, үеийн үед хэл ам дагуулсан допингийн асуудлаар маш сонирхолтой дүр зураг гарч ирлээ. Аварга дээд сургуулийн захирал С нь Допингийн Үндэсний төвийн захирлаар ажилладаг байх юм. Гэтэл Допингийн Үндэсний төвийн Их эмчээр түүний шавь Э ажилладаг. Э-гийн нөхөр нь Э нь Допингийн Үндэсний төвийн дээж авагчаар ажилладаг. Дээж авагч Э-гийн дүү нь Допингийн Үндэсний төвийн хянагч Х. Ингээд харахаар Допингийн Үндэсний төвд ах дүү хамаатан, саднаараа ажилладаг аймшигтай дүр зураг гарч ирж байна. Түүгээр ч зогсохгүй долоо даваагүй Улсын заан болсон Ц.Магалжав нь Аварга дээд сургуулийн гавьяат багш А-гийн хүргэн байж. Тийм ч учраас тамга тэмдэг, гэрчилгээ нь хүчингүй болчихоод байхад хууль бус үйл ажиллагаа явуулж буй бөхийн холбооны удирдлага болох Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын талд үхэн хатан гүйж байна. Ингээд харахаар допингийн асуудалд хэнийг ч холбож, холдуулж ч болдог "хонгил" үүсгэсэн нь тодорхой харагдаж байна. Цаашилбал, допингийн загалмайлсан эцэг хэн бэ гэдэгт хариулт гараад ирж байна.

 

Бөхчүүдийн ярьж байгаагаар, допингийн шинжилгээ нь начны найраанаас хэд дахин их  мөнгө босгодог найдвартай бизнес болсон гэнэ. Үндэсний их баяр наадам, томоохон барилдааны үеэр бөхчүүдийг дуудаж допингийн шинжилгээ авна. Улмаар илэрсэн, илрээгүй хамаагүй хэнийг ч сэргээшийн асуудалд холбож ч болдог, холдуулж ч болдог тийм нэг гаж тогтолцоог хуучин МҮБХ-ныхон бий болгочихсон байна. Допингийн шинжилгээг авчихаад ямар шат шалгуур дамжлагаар БНСУ руу явуулдаг нь тодорхой бус. Магадгүй, хэн нэгний шинжилгээг солиод явуулж байгаа гэх баталгаагүй. Учир нь бүх зүйл бүрхэг хаалттай өрнөдөгт асуудлын гол байгаа юм.

 

Улмаар шинжилгээний хариунаас шалтгаалж, нэг бөхөөс 30-100 саяыг нэхэж бизнес хийдэг гэж бөхчүүд ярьж байна. Нэг бөхөөс 30 сая гэхээр арван бөхөөс 300 сая, 20 бөхөөс 600 сая нэг тэрбум гээд асар их тоон дүн гарч байна. Энгийн иргэд 500 мянга, 1 сая төгрөг олох гэж ажлын боол мэт амьдарч байхад допинг гэх асуудлын дор хэн нэгэн бусдын хөдөлмөрийг шулж, хэдэн зуун тэрбумаар нь халаасалж байна. 

 

Ингэж хэлэхийн учир нь, допингийн шинжилгээг яагаад заавал "Аварга" сургуулийнхан авна гэж. Яагаад ах дүү садан төрлөөрөө Допингийн Үндэсний төвд  "Аваргынхан" шургалсан бэ. Хэн ч тэдэнд хяналт тавихгүй учраас тэнд ямар ч хамаагүй хууль бус ажиллагаа явагдаж, хэн нэгнийг хохироож байдаг юм биш биз. 

 

Энд хэн нэгний бизнес ид цэцэглэж, нөгөө "Шударга бусын хонгил" гэдэг чинь энэ допингтой холбоотойгоор МҮБХ дээр жинхэнээсээ үүсчихээгүй байгаа даа.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бөхийн хичнээн ч холбоо байж болно шүүдээ. Хууль нь нээлттэй. Нээрээ Чинбат нэг сайхан ордон байгуулчих. Одоогий ордон тохигүй,шаардлага хангахгүй л болж байгаа шүүдээ
2018-08-28
Маргахын хэрэггүй ээ. Чинбат нэг сайхан. Орчин үеийн бөхийн ордон байгуулаад ямарч бөхийг ялгахгүйгээр оролцуулдаг болчих. Энэ холбоо гэдэг юм бүгд маргаантай юм билээ. Хууль гаргаж цэгцлэмээр юм байна. Тэгээд сайн ажиллаж байгаа нь тодорно.
2018-08-28
Аваргыг монголчууд дэмжиж бна
2018-04-18
Э а ч гэх шиг шаана биз
2018-04-18
mnbvc:
ene baterdene shunaliin tulam
2018-04-17
Buh sonirhogch:
Nyamdorj guai muu ch sain ch bohiin holboog 10 garan jil udirdaj avch yavlaa, tegeed nom esoor ni huralaa hiigeed shine terguundee ogloo,end yamarch buruu um algaa, heruul hiigeed baigaa Bayanaa avargiin tal olon jiliin omnoos l iim hogiin heruul bosgood l bdag bsan, odoo buur ulairch bnashte, A. Suhbatiig yagaad zaluugaaraa zodog tailsniig humuus meddeg shuudee,
2018-04-17
зочин:
Энэ Чинбат бөх дэмжих гээд байгаа юм бод шинэ илүү сайхан бөхийн өргөө бариад эзэгнээч, увсынхантайгаа.
2018-04-17
зочин:
Допиндож аварга болж Монгол бөхийг бузарласан гэх энэ Сүхбат ийм дэмий юманд орж Баянмөнхийн хурууны хүүхэлдэй болж байснаас тэр газар шорооны хулгайчидтай тэмцээсэй.
2018-04-17
ичиг ичиг:
бат эрдэнэ хүүр батлан хамгаалахыг бузарласан бузар нь арьлахгүй юм даа.. хайр даах хүн биш дээ
2018-04-17
zochin:
Arai dendvv dendvv ard tvmnii hairtai avragiig zodno genee Odhvv chi.
2018-04-17
zochin:
Iim teneg setguulcheer zahialaga ogch yum bichuulj baigaa nohod buur usan teneg boloi !
2018-04-17
zochin:
Ene teneg setguulch heden tugrug avchihaad iim dongio hen ch unemshihgui mangar yum bichdeg bna aa !
2018-04-17
БӨХ СОНИРХОГЧ:
Ард олон тэнэг биш шүү. Хар цагааныг ялгахтайгаа.Чинбатын сонгогдсон гээд байгаа хурал нь ямар бүрэлдэхүүнтэй болсон болоод шүүгч гуай нар шийдвэр гаргаад байгаа юм болоо? 40 орчим /Баянмөнхийн талын/ хүн хуралдаад гарсан шийд юм гэсэн шүү. Энэ хэл ам хийгээд байгаа нөхөд сая хуралдаа суугаад асуудлаа ярих нь яасан юм бэ? Бат-Эрдэнэ өөрөө тэргүүн больё гээд гүйгээд байгаа юм байхгүй байхоо. Бөхчүүдийн сонголт юм бишүү?
2018-04-17
Батэрдэнэ Р.Нямдорж нарын увайгүй хүмүүс болиосой доо. Улсын арслан Мөнхбаатарыг 70 саяар Нямдоржийн хүүд даваа өгөөгүйн төлөө эрхэм тэргүүн занаж байгаад допингийн хэрэгт унагасан гэсэн. Эдний шинжилгээ авдаг, хийдэг гэж хаашаа харсан юу байхав дээ. Р.Нямдорж өөрөө баахан допинг ууж байгаад шээсээ савлаад л хэний нэрийг дээр нь бичих вэ гээд Данзан , Батэрдэнэ нартайгаа шазуур зуугаад л зөвлөөд явдаг биз. Энэ хөгшид ямар допингийн шалгалтад орох биш хэрэг болвол хэзээ ч шээсэн бэлэн допингтой шээс тээгээд л бөхчүүдийг дарамтлаад явдгийн байна л даа. Муухай хүмүүс...
2018-04-17
Bat-Erdeniig barildaj bh ued Dopingiin shinjilgee awdaggui bsan. Tegeed 11 turuulsen. Nyamdorj Bat-Erdene 1 tal ingeed bodohoor Bat Erdeniig Doping hereglej turuulj bsan esehiig hen togtooh we. Ih sportoor amjilt Bat Erdene gargaagui ih sportoor amjilt gargasan dopinggui gej helj bno getel ih sport buyu doping iin shinjilgee awdag sportoor amjilt gargaagui
2018-04-17
Батэрдэнэ Р.Нямдорж нарын увайгүй хүмүүс болиосой доо. Улсын арслан Мөнхбаатарыг 70 саяар Нямдоржийн хүүд даваа өгөөгүйн төлөө эрхэм тэргүүн занаж байгаад допингийн хэрэгт унагасан гэсэн. Эдний шинжилгээ авдаг, хийдэг гэж хаашаа харсан юу байхав дээ. Р.Нямдорж өөрөө баахан допинг ууж байгаад шээсээ савлаад л хэний нэрийг дээр нь бичих вэ гээд Данзан , Батэрдэнэ нартайгаа шазуур зуугаад л зөвлөөд явдаг биз. Энэ хөгшид ямар допингийн шалгалтад орох биш хэрэг болвол хэзээ ч шээсэн бэлэн допингтой шээс тээгээд л бөхчүүдийг дарамтлаад явдгийн байна л даа. Муухай хүмүүс...
bek:
Аргаа барахдаа авгайчуулын хов битгий яриач.Цөөхөн монгол цөмөөрөө хамаатан шүү.
2018-04-17
Chinbat shudarga dur esgesen gdg ni burmaa said helsn.iim mungutei show chid zail
2018-04-17
ХН:
ЭЭЭ. ЭНЭ ЗУРЦАН СХЕМ ЭНЭЭ ТЭРЭЭГ НЬ ХАРЧААРАЙ. ЮУН ӨЛӨН ЮМ...
2018-04-17
zochin:
Өө за за допингийн холбоо гэж допинг шигээ бас нэг харанхуй газар
2018-04-17
Мэргэжлийн хүмүүс сэргээшийн шинжилгээг нарийн хяналтан доор авдаг. Сэргээш өгч байгаа бөх бүх үйлдлийг өөрийн гараар хянагчийн доор хийж шээстэй саваа таглаж лацдаад хүлээлгэж өгдөг, Тэр савыг дахин онгойлгох ямарч боломжгүй, лабораторт тусгай багажаар нээдэг. Хариу нь шинжилгээ өгсөн хүний тоон дугаараар ирнэ. Хэн гэдэг хүнийхийг мэдэх боломжгүй. Үүнийг бүх тамирчид түүний дотор үндэсний бөхчүүдмаш мэднэ, учир тэдэнд зориулсан сургалт, соён гэгээрүүлэх ажил их хийдэг. Сэргээш бол эцэстээ хүний эрүүл мэндийн асуудал гэдгийг ойлго.
2018-04-17
Зочин:
Аварга дээд сургуулийн тэргүүн дэд захирал анагаахын шинжлэх ухааны доктор Г.Сүхбат нь Допингийн эсрэг төв ТББ-ын гүйцэтгэх захирал юм байна. Аварга дээд сургуулийн сайт болон Допингийн эсрэг мэдээлэлийн вэб хуудсанд байгаа шүү.
2018-04-17
Зочин:
Бат-Эрдэнэ аваргын сургуулийнх нь багш гавьяа байгуулаагүй гавьяат н.Адьяахүү начин болон шавь Э.Оюунболд нар 5-н таваанд яаж найраа хийдгийг өнгөрсөн жил ТВ-5-н дэлгэцээр ард түмэндээ харуулсан биз. Хэдэн хуруу гозолзуулаад 1 хуруу нь 100.0 сая гээд боддоо.
2018-04-17
56:
Цээжний пангаар ярих бус баталгаа нотолгоог нь ил гаргаад л тавьчих, сэргээш хэрэглэсэн Сүхбат, Мөнхбаатар, Бат-орших нар энэ талаар ярих хэрэггүй л дээ
2018-04-17
zochin:
Iim teneg setguulcheer zahialaga ogch yum bichuulj baigaa nohod buur usan teneg boloi !