Хан-Уул дүүрэгт улстөржилт хэрээс хэтэрлээ

img

Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн талаар дүүргийн иргэд мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ХУД-ийн ИТХУД-ийн 15 дугаар хорооны иргэн Н.Төмөрбаатар “Иргэдийг талцуулсан үйл ажиллагаа байнга явуулж байгаа нь хэрээс хэтэрч байна. ХУД-ийн ИТХ-ын дарга Б.Цэрэн томилогдсон цагаасаа дураараа аашилж, эрх мэдэл албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах зэрэг үйлдлийг санаатайгаар явуулж байна. Тухайлбал 2018 оны хоёрдугаар сарын 7-нд иргэдийн нийтийн хурлын товыг зарласан. Энэ хуралд орох хүмүүс хоёр хувь цээж зурагтай, өргөдөл бичиж, батламж авч оролцох ёстой гэсэн журам гаргасан. байна. Энэ нь Үндсэн хуулийн 62.2 т заасан эрхийг зөрчиж байна. Мөн хурал хийх хувиар баталсан. Энэ хувиарыг иргэдийн нийтийн хурлынхан өөрсдөө тохирох ёстой. Энэхүү хуралдааныг дүүргийн иргэдийн хурлаас нэг хүн ирж нээсэн. Засаг даргын орлогч хурлыг удирдсан. Тухайн хуралд хорооны иргэдийн нийтийн хурлын дарга оролцоогүй. Бид орох гэхээр цагдаагийн хамгаалалт гарчихаад биднийг оруулаагүй. Энэ мэтчилэн хороодын иргэдийг хоёр хуваасан үйл ажиллагаа явуулаад байна. Иймд бид хуулийн байгууллагад хандана” гэлээ.

 

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны иргэн Ч.Пүрэвсүрэн “Хорооны засаг дарга шинээр иргэдийн нийтийн хурал хуралдуулж, шинэ дарга тавьсан байна. Ганц манай хороо биш бүх хороон дээр Засаг дарга хоёр, иргэдийн нийтийн хурлын дарга ч хоёр болчихоод байна. Энэ увайгүй үйлдлээ зогсоохыг шаардаж байна” гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Иргэдийн нийтийн хурлын дарга н.Баттөр “Хан-Уул дүүрэгт иргэдийг хоёр талцуулсан, улстөржсөн байдал хэрээс хэтэрлээ. Энэ бүгдийг хуулийн байгууллагууд анхааралдаа авах шаардлагатай байна” гэсэн юм.

 

Иргэд энэ асуудлаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, АТГ-т албан бичиг хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ. 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zasag dargaar ajillaj bsan khar purevsuren bh chin
2018-04-17