Сайд нарын ГАДААД томилолт

img

Энэ сард Засгийн газрын сайд нар цөөнгүй гадаад томилолттой байх нь. Тухайлбал Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд дөрөвдүгээр сарын 20-нд болох “Инвест Монголиа” олон улсын хөрөнгө оруулалтын чуулганд оролцох юм байна. 

 

 

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг дөрөвдүгээр сарын 17-18-нд Бүгд Найрамдах Социалит Вьетнам Улсын Данан хотод зохион байгуулагдах “Уур амьсгалын ногоон сангийн Азийн бүсийн зөвлөлдөх уулзалт”-д оролцохоор боллоо.

 

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Филлипин, АНУ-ыг зорих нь. Тэрбээр Вашингтон хотод энэ сарын 16-22-нд зохион байгуулагдах Олон улсын валютын сан, Дэлхийн банкны 2018 оны Хаврын уулзалт, Нью-Йорк хотод энэ сарын 23-26-нд болох Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гуравдугаар чуулга уулзалт, Филлипин Улсын Манила хотод ирэх сарын 3-5-нд болох Азийн хөгжлийн банкны Захирагч нарын 51 дүгээр жилийн уулзалтад оролцох юм байна.

 

Б.Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Энэ сайд дарга нар гадаадад улсын мөнгө үрэн таран зугаалдагаа болих хэрэгтэй, гадаад улс орнуудад бүх сургууль соёл үнэгүй оюутнууд тэтгэмжтэй, хүн ардаа үнэ төлбөргүй эмчлээд өгч байна энэ бүгдийг мэдсээр байж улс орондоо хэрэгжүүлсэн ямар ч доривтой ажил алга арай дэндүү юм, энэ ард түмэн амьдралдаа хүрэхгүй цалинтай яаж монголын хойч үе болсон үр хүүхдээ сургах болж байна аа.
2018-04-18