"Эрдэнэт"-ийн иргэдийг залилсан хэргийн талаар мэдээлэл хийнэ

img

Чингис зочид буудлын 3 давхарт

09:00 цагт OXУ-тай радио давтамжийн хилийн бүсчлэлийг баталгаажуулах гэрээнд гарын үсэг зурна. Холбоо барих утас 88089686

 

Чингэлтэй дүүргийн 7-р хороо Хөтлийн хэсэг

09:30 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд Чингэлтэй дүүрэгт ажиллана. Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр хийж байгаа төслүүдийн хэрэгжилт явцтай танилцана.

 

Бишрэлт зочид буудлын хурлын танхимд


10:40 цагт  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт хийнэ. Гэр хорооллын дэд бүтцийн төв /сервис центр/, агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох албаныхан оролцоно. Утас: 325044, 91113191, 91100461

 

Засгийн газрын XI байрны 9-н давхарт 905 тоот Хурлын танхимд

11:00 цагт ШӨХТГ-аас “Хэвлэлийн хурал” зарлалаа. Хэвлэлийн хурлаар агентлагийн 2018 оны эхний улиралд хийгдсэн онцлох ажил, хэрэглэгчийн өргөдөл гомдол, хяналт шалгалтын ажил, түүний үр дүн болон цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын ажлуудаас танилцуулах болно. Утас: 51266155, 70001285, 89032498

 

MN-Мэдээллийн төвд

12.00 цагт Олон улсын оюутан, залуу судлаачдын “Оюутны спорт: Үндэстний эрүүл мэнд, хөгжил дэвшил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 20-21-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах талаар БСШУСЯ, Олон улсын спортын их дээд сургуулиудын холбоо, Монголын оюутны спортын холбоо, ҮБТДС хамтран мэдээлэл хийнэ.

 

Emart худалдааны төвийн KIA show room-д

12:00 цагт Хөл бөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнтэй холбоотойгоор, Монголоос анх удаагаа тоглолтын нээлтийн бөмбөгийг гардуулах хүүхдийг шалгаруулахтай холбоотой хэвлэлийн бага хурал болно. Холбогдох утас: 94071991, 80057575

 

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Орхон аймгийн АН-ын дарга Д.Алтанхуяг Эрдэнэтийн олон мянган иргэдийг залилсан хэргийн талаар "Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо" ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ