ШУУРХАЙ: Нүүрс тээвэр Хятадын Ганцмод боомтод гацаж, эмх замбараагүй байдал үүсчээ

img

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гашуунсухайт боомтод өөрийн биеэр очиж, нүүрсний экспортыг нэмэхээр ярилцаж, Засгийн газрын түвшинд тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Ингэсний үр дүнд Ганцмодны боомт нэвтрэх гарцаа гурав болгон нэмж, Монголын талаас өдөрт 1000 машин гарч байна. Гэвч Хятадын талаас Монгол руу орох урсгал хоёр дахин багасч, өдөрт ойролцоогоор 400- 500 орчим машин орж ирж буй аж. Өөрөөр хэлбэл нүүрсний тээврийн машинууд Ганцмодны боомтод гацжээ.

 

Ганцмодны боомтын одоогийн нөхцөл байдал

 

Харин энэ байдал монгол жолооч нарт хүндээр тусч, эмх замбараагүй байдал үүсээд буй гэнэ. Бүр жолооч нар Хятадын цагдаа нартай маргалдаж, зодоон үүсчээ. 

 

Хятадын тал ямар учраас гарах урсгалыг боогдуулж эхэлсэн талаар тодорхой мэдээлэл алга. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол байдал хүндэрч болзошгүй байна. 

 

Б.Учрал

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

toohgui sh dee
2018-04-19
aa sad gej haagaachee heden udur haagaad uz hujaa nar guigaal irne
2018-04-19
Yevengin nogoo tal n
2018-04-19
Б.Бямбасайхан:
Сүр Данзан барах уу??????
2018-04-19
Иргэн:
Хүрэлсүхийн асуудал шийдсэн царай нь энэ үү
2018-04-19
toohgui sh dee
otgoo:
xujaa nar xurandaa xvrelsvxiig xoshgiruulsan bna
2018-04-19