Цагдаагийн хотхонд гал гарчээ


Цагдаагийн хотхонд өнөөдөр /2018.04.19/ 12.00 цагийн орчимд гал гарчээ.
Тодруулбал "БЗД-ийн 4 хороонд байрлах 43 дугаар байрны найман давхарт гал гарч байна" гэх дуудлага 12:47 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу онцгой байдлын гал унтраах хоёр анги, тасаг ажиллаж байна.
Одоогоор галын тархалтыг зогсоосон бөгөөд гал гарсан шалтгааныг тогтоохоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ