Мөнгө угаахтай тэмцэх хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалтыг үргэлжлүүлэн явуулж байгаа юм. Уг хуулийн төсөлд эсрэг байр суурьтай байгаагаа гишүүн О.Баасанхүү илэрхийлж байлаа. Тэрбээр "УИХ-д өчнөөн жил суусан хүмүүс шинэ гишүүдээ янз бүрийн зүйлийн шахаанд явуулж байна. Хуулийг Х.Нямбаатарт, Н.Учралд мөнгө угаахтай тэмцэх хуулийг өгөөд, нөгөөдүүл нь учраа ойлгохгүй байна. Би хүртэл шинэ гишүүн байхдаа хуулийн шахаанд явчихсан байсан. Эргээд бодоход ичмээр байдаг" хэмээлээ.
Ийнхүү чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ