Б.Булганыг яллагдагчаар татжээ

img
Гэрэл зургуудыг MPA.MN

 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Б.Булганыг өчигдөр Тагнуулын ерөнхий газраас дуудсан талаар бид мэдээлсэн. Тухайн үед түүний өмгөөлөгч  Ц.Гүенбат "Мөрдөн байцаалтын нууцын  баталгаан дээр гарын үсэг зуруулсан" гэсэн мэдээллийг өгсөн юм.

 

Харин эл асуудлаар өнөөдөр прокурорын байгууллагаас мэдээлэл өглөө. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман “Б.Булганыг яллагдагчаар татсан” гэдгийг мэдээллээ.

 

 

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны хамтарсан ажлын хэсгийн шалгаж буй. Уг хэргийг зохион байгуулсан, захиалсан үйлдлийг шалгах ажиллагааны явцад шинээр цугларсан нотлох баримтын дагуу С.Зоригийн хамтран амьдрагч байсан Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэн, өчигдрөөс яллагдагчаар татжээ. Түүнд өчигдөр яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулсан юм байна.

 

Харин өмгөөлөгчийн хэлсэн тайлбарын тухайд прокурор Г.Бясман “Төрийн болон албаны нууцын хуулиаj төрийн нууцын баталгааг нэг л удаа авдаг. Б.Булганаас өмнө нь нууцын баталгааг авсан учраас өчигдөр түүнээс дахин баталгаа гаргуулж авах шаардлагагүй” гэсэн тайлбарыг өглөө.

 

Б.Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

баригдсан хоригдсон хүний тоо хэд болж байгаа вэ нийтдээ? Цөөхөн монголчуудын нилээн хэд нь энэ хэргээс хэлмэгдээд олон ч хүн үхээд байхад үргэлжлүүүлээл цавчаал байх юмаа одоо ингээд зогсож болохгүй юу
2018-04-19
хахаха кккк:
за тэгээд эхнэр нь бас дээр нь нөгөө муу 3 л үгүй яахав мулгуу бид нь бол үнэмшилгүй л яахав 10 давсан хүнийг хохироолоо доо ингээд илрүүлсэн болоод хаачаасай цөөхүүлээ байж нэгнийг маань алаад нилээн хэдийг маань амь амьдарлыг нь үрлээ одоо ингээл дуусгах хэрэгтэй
2018-04-19
Хавар болхоор л суулгах юм тэгээл зун болхоор тавиж явууллаал намар нь шуух хурал болоол ккк
2018-04-19
энэ авгай буруутай:
С. Зориг алагдсанд энэ завхай авгай буруутай.
2018-04-19
иргэн:
За хө энэ хэрэг чинь одоо л зөв голдрилдоо орох гэж байна уу
2018-04-19