Зөрчлийг гар утасны зургаар нотолж, торгох нь зөв үү

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Замын цагдаагийн албанаас “Цахим замын цагдаа”, “Paparazzi traffic Mongolia” гэсэн хоёр цахим хуудсаар дамжуулан иргэдээс зөрчлийн тухай мэдээллийг хүлээж авч, торгууль ногдуулдаг. Тодруулбал нэгдүгээр эгнээгээр зорчиж, автобусны хөдөлгөөнд саад учруулсан, урсгал сөрсөн, хоёр зураас давж эргэсэн зэрэг зөрчлийг тухайн орчинд хөдөлгөөнд оролцож явсан өөр нэгэн жолооч зураг, бичлэг болгон гар утсандаа хадгалж авна. Түүнийгээ дээр дурдсан хоёр цахим хуудсанд нийтэлснээр Замын цагдаагийн албанаас зөрчил гаргасан жолоочид торгуулийн хуудас хүргүүлдэг.

 

Зөрчил илрүүлэгч иргэн нь:

 

Зөрчлийн зураг, бичлэг оруулахдаа хаана, хэзээ, ямар зөрчил гаргасныг заавал бичиж оруулах

 

Тухайн тээврийн  хэрэгслийн урдаас нь зургийг авсан байх /автомашины улсын дугаар, марк, өнгө/

 

Орчны байдлыг харуулсан байх

 

Хэн нэгний нэр хүндэд халдсан доромжилсон  зүй бус үг хэллэг хэрэглэхгүй байх зэрэг үүрэг хүлээнэ. Гэвч хэн нэгний авсан зургийг үндэслэл болгож, торгууль оногдуулах нь хэр бодитой ажил вэ?!

 

Нэг жишээ дурдъя. Иргэн Д гэртээ харихаар минут ч хүрэхгүй хугацаанд нэгдүгээр эгнээнд шилжин,  өөрийн байр руу нэвтрэх гарцанд хүрсэн байгаа юм. Тэгтэл түүний зургийг “Зөрчил илрүүлэгч” нэгэн нь авч цагдаагийн байгууллагад шилжүүлснээр түүнд нэгдүгээр эгнээгээр зорчсон гэдэг үндэслэлээр 20 мянган төгрөгийн торгууль төлөх шийдвэр хүрсэн  байна. Тэрээр “Гэртээ ч харих эрхгүй болох нь” хэмээн Төр засагт гомдлын үг дайсан.

 

Иргэд зөрчил гаргаж буй нөхдийн зургийг авч, түүнийг нь Замын цагдаагийн албанаас баталгаажуулж, торгож байгаа нь нэг талаар зөв зүйтэй ажил. Гэвч зөвхөн иргэдийн авсан зургаар л нотолгоо болгож, торгууль бичиж байгаа нь болхи санагдах юм. Зөрчил гаргасан бүхнийг ингэж зургаар баталгаажуулахын оронд харин дугаараа бичилгүй зам, гарц хааж тавьдаг нөхдийг энэ аргаар “хашраавал” илүү оновчтой.

 

 

Мөн Нийтийн тээврийн газраас нэгдүгээр эгнээгээр зорчиж, автобусны хөдөлгөөнд саад учруулсан автомашины жолооч нарын зургийг гар утасны камер ашиглан баримтжуулж, бэлэн бус торгууль явуулж эхэлсэн. Энэ ажил хэсэгтээ л шүүмжлэл дагуулсан.  Энэ нь Нийслэлийн нийтийн тээврийн газраас батлагдсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу хийгдэж буй ажил болохыг Замын цагдаагийн албанаас мэдээлсэн. Нийслэлийн нийтийн тээврийн газрын 9 байцаагч нийтийн тээврийн үйлчилгээнд саад учруулдаг, нэгдүгээр эгнээнд хүн буулгадаг зэрэг зөрчил гаргадаг такси үйлчилгээ эрхлэдэг иргэд рүү чиглэсэн арга хэмжээг авч ажиллаж байгаа гэсэн. Энэ ч бас олны дургүйцлийг хүргээд амжсан.

 

Зөрчил гаргагч “даварсан” этгээдүүдэд торгууль ногдуулах нь зөв. Гэхдээ Төрийн ажлыг ингэж албан бус, ажил хэрэгч биш байдлаар хиймээргүй байна.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АРД:
ТӨРИЙН АЖИЛ БИШ АРД НИЙТИЙН ЭРХ ЗҮЙГЭЭР ЗОХИЦУУЛАГДСАН,НИЙТИЙН ХҮСЭЛ, ЭРМЭЛЗЛЭЛЭЭР ХИЙГДЭХ АЖИЛ. АРД ТҮМЭНИЙ ЭРХ АШГААС ДЭЭГҮҮР ТӨР БАЙЖ БОЛОХГҮЙ... ХЭРЭВ БАЙВАЛ... ХУЛГАЙЧИЙН ТӨР БНА.
2018-04-20
АРД:
ТӨРИЙН АЖИЛ БИШ АРД НИЙТИЙН ЭРХ ЗҮЙГЭЭР ЗОХИЦУУЛАГДСАН,НИЙТИЙН ХҮСЭЛ, ЭРМЭЛЗЛЭЛЭЭР ХИЙГДЭХ АЖИЛ. АРД ТҮМЭНИЙ ЭРХ АШГААС ДЭЭГҮҮР ТӨР БАЙЖ БОЛОХГҮЙ... ХЭРЭВ БАЙВАЛ... ХУЛГАЙЧИЙН ТӨР БНА.
2018-04-20
zochin:
Durmee zorchihgui yavbal boloo yum bishuu...Durem zorchdog ORK-uud eserguutseed bgaam bna
2018-04-20
111111:
Тэгвэл ажилгүй иргэд зам дээр зогсож байгаад л мөнгө олоод эхэлнэ шүү. Дэмжиж байнөө
2018-04-20
111111:
Албан бус гэж ойлгож болохгүй. Та бидний сайшаагаад байдаг Америк болон Европт ч эсэн иймэрхүү байдлаар мэдээлэл авч торгодог. Иргэний илгээсэн баталгаатай мэдээлэл бол баримт мөн гэж үздэг.
2018-04-20
Зочин:
Фотошопоор сайхан янзлаад дургүй хүргэсэн гаруудыг торгуулж болно шүү
2018-04-20
DUREM JURMAA ZURCHIKHGUY L YAW L DAA , TEGWEL KHEN CHI TORGOJI SAATUULAKHGUY SHUU DEE , YAMAR NEGEN ZURCHIL GARGACHIKHAAD L GONGINOOD BAYKH YUM
2018-04-20
yanaaldaa:
Нийслэлийн нийтийн тээврийн газрын 9 байцаагч нийтийн тээврийн үйлчилгээнд саад учруулдаг, нэгдүгээр эгнээнд хүн буулгадаг зэрэг зөрчил гаргадаг такси үйлчилгээ эрхлэдэг иргэд рүү чиглэсэн арга хэмжээг авч ажиллаж байгаа genee odoo 2r egneend buugaad bjdee
2018-04-20
kkkk:
humuusee 1-r egneend buulgahgui tegeed zamiin gold buulgaj bh yostoi yum bnldaa kkk
2018-04-20
Гудамжаар дүүрэн бөгс ухсан, матсан, гүтгэсэн хөгийн гарууд байна. Иргэд гэдэг нэрийн цаана бие биийг нь хянуулдаг систем бол үеээ өнгөрөөсөн муу арга
2018-04-20
MGL:
Би машинаа зогсоогоод буутал нэг өвөө энэд тавиулахгүй гэсэн. Энд хориглосон тэмдэг байхгүй байна. гэтэл уг нь байсан боловч та нар шиг муусайн юмнууд аваад хаяасан гээд хашигчаад байсан. би уучлаарай гээд дэлгүүр ороод нэг ус аваад явсан. харин сарын дараа намайг 20000 төгрөгөөр торгосон хуудас ирсэн. дүрмийн зөрчлийг нь баталгаажуулах шаардлага хангахгүй иргэний зургаар торгох нь буруу юм.
2018-04-20
ард түмний нэг:
замын хөдөлгөөний дүрмээ л баримталаач, Баримтлаад явбал торгуулахгүй ш дээ, Дараа нь уйлан донгодоод байх хэрэггүй, Иргэдийн мэдээллээр торгох нь зөв
2018-04-20
Гудамжаар дүүрэн бөгс ухсан, матсан, гүтгэсэн хөгийн гарууд байна. Иргэд гэдэг нэрийн цаана бие биийг нь хянуулдаг систем бол үеээ өнгөрөөсөн муу арга
Лалрын цагдаа нараа зам дээр нь зогсоо. Бичлэг энэ тэр хийгээд байгаа завтай хулгайч нарын оруулсан зураг үзээл торгууль захиагаар илгээгээл цахимаар мөнгөө аваал жаргаад байгаан бишүү
2018-04-20
зөв ажлыг зогсоож болохгүй. дандаа дүрэм зөрчиж бусдад гай, садаа болж явдаг нөхдүүд л эсэргүүцэж байгаа. нэгэнт замын цагдаа, гудаж замын камераар илрүүлж таслан зогсоож чадахгүй байгаа болохоор олон нийтийн оролцоотойгоор зохицуулахаас өөр яахав. дүрмээ зөрчихгүй байх, ийм дадалд хэвшүүлэх нь л гол болохоос хэн илрүүлэх нь үндсэн асуудал биш.үүнд түгжил, эвлүүлэг хийх энэ тэр шалтаг огт утгагүй.
2018-04-20
Зөв зөв:
ингэж баримтжуулахаас өөр ямар баримт хэрэгтэй юм, дүрэм зөрчдөг нөхдүүд л эсэргүүцэж байгаа юм, сигналдах нь маш зөв аваар ослоос дандаа авардаг мөн утсаа нүүрэндээ бариад мессежээр хэрэлдээд суудаг нөхдүүдийг сигналдаж байж л хөдөлгөж байна шдээ яг үнэндээ, сигналдуулж байгаа нөхөд өөрсдөдөө дүгнэлт хийгээчээ малнуудаа.
2018-04-20
Баруун эргэхэд 1-р эгнээнд шилжиж болох хэсгийг өнгөөр ялгаж будах буюу тэмдэгжүүлэх хэрэгтэй. Ийм амархан юмыг сэтгээд хэрэгжүүлчих сэтгэл ухаан хэнд ч байхгүй бид бүгдээрээ тэнэгэ болхоор...
2018-04-20
Хувь хүмүүс утсаараа зөрчилийг баталгаажуулаад явуулсан тохиолдолд торгуулийн тодорхой хувийг явуулсан хүнд олгодог болох тогтолцоог бий болгох хэрэгтэй . Тэгсэн тохилдолд зам хааж зосчихоод утсаар яриаад байдаг,машинаа хаа ч хамаагүй байрлуулдаг , дүрэм зөрчих асуудалд их л тус болно доо? гэхдээ тухайн зөрчил нь 2-3 хүний мэдээллээр батлагдсан байх хэрэгтэй. хувийг нь хуваагаад л өгнө биз...
2018-04-20
111111:
Тэгвэл ажилгүй иргэд зам дээр зогсож байгаад л мөнгө олоод эхэлнэ шүү. Дэмжиж байнөө
болноо:
аливаа эхэлж байгаа юм болгон бэрхшээлтэй байдаг үүнийг цаашид хэвшүүлбэл замын хөдөлгөөний саатал багасаж, дүрэм зөрчих нь багасаж хөдөлгөөнд оролцогчид стрест орох нь багасана даа
2018-04-20
Зочин:
Ер нь жолооч нар дүрмээ биелүүлээд бие биенээ хүндлээд соёлтой хөдөлгөөнд оролцвол л дээр байх. Манайхан арай л дэндүү болхи, сослгүй байх юм аа. Юу ч болоогүй байхад л сигналдаад, мөн ч хэцүү л байх юм даа.Дор бүртээ л хичээцгээе. Эхний ээлжинд дуут дохио хангинуулахаа болчихъё л доо. Нэг алхам урагшилъя.
2018-04-20
Зочин:
Ер нь жолооч нар дүрмээ биелүүлээд бие биенээ хүндлээд соёлтой хөдөлгөөнд оролцвол л дээр байх. Манайхан арай л дэндүү болхи, сослгүй байх юм аа. Юу ч болоогүй байхад л сигналдаад, мөн ч хэцүү л байх юм даа.Дор бүртээ л хичээцгээе. Эхний ээлжинд дуут дохио хангинуулахаа болчихъё л доо. Нэг алхам урагшилъя.
2018-04-20
Зочин:
Ер нь жолооч нар дүрмээ биелүүлээд бие биенээ хүндлээд соёлтой хөдөлгөөнд оролцвол л дээр байх. Манайхан арай л дэндүү болхи, сослгүй байх юм аа. Юу ч болоогүй байхад л сигналдаад, мөн ч хэцүү л байх юм даа.Дор бүртээ л хичээцгээе. Эхний ээлжинд дуут дохио хангинуулахаа болчихъё л доо. Нэг алхам урагшилъя.
2018-04-20
техник хөгжсөн өнөө үед зургйг яаж ч эвлүүлж гүтгэж болно.ийм нотлох баримт болгох нь буруу
2018-04-20
Зочин:
Олон нийтийн оролцоотойгоор зөрчлийг илрүүлж байгаа нэг хэлбэр ш дээ. Байж болох асуудал гэж үзэж байна.
2018-04-20
Иргэн:
Харин ч зөв. Бусад оронд ч замын хөдөлгөөний төдийгүй, бусад зөрчлийн папараци бдаг. Өөрсдөө зөрчил гаргахаа больчих. Тэгээд л болоо
2018-04-20
Kub:
Ilruulegcg bish medeelegch ni irgen tegekheer asuudalgui zuv. Bodvol ene nukhuriig iim baidlaar torgoj tegeed sharalkhaad alban tushaalaa urvuulan asjiglaj baigaa bololtoi
2018-04-20
Kub:
Ilruulegcg bish medeelegch ni irgen tegekheer asuudalgui zuv. Bodvol ene nukhuriig iim baidlaar torgoj tegeed sharalkhaad alban tushaalaa urvuulan asjiglaj baigaa bololtoi
2018-04-20
batbaatar:
Ард түмнийг хоорондон түгжил хийлгэж ард түмэний хармайнаас хулгай хийхээ болоорой
2018-04-20
Батаа:
Олны дургүй хүргэж байна гээд зөв ажлыг зогсоож болохгүй. Их хотод хөдөөний дүрмээр яваад байж болохгүй биз.
2018-04-20
lol:
bzda mine 2018 ond amidarch bgaga medej bnu
2018-04-20
mngl:
yer ni bol etseg ehchuud huuhdee surguuli tsetserlegt ogoh ged ulaim tsaim garst hagaad yavdag, 10 m alhaj chadahgui, daraa ni ter eejuud uharch chadahgui alingaa alddag. garst haaj zogsson terguudeed arga hemjee avbal yasan yum
2018-04-20