Хөвсгөлд гарсан түймэр 5800 га талбайг хамраад байна

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Горхины-Эх, Ухантын даваа” гэдэг газар гарсан түймрийн баруун, зүүн урд талыг унтрааж, хойд талдаа буюу “Эрээлж”, “Шар булуу”, “Хөх чулууны булан”, “Рашаантын гозгор”, “Өндөр хидмэгийн хяр” гэдэг газруудад унтраахаар ажиллаж байна.
Түймэрт ойролцоогоор 5800 га талбай өртжээ. Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 37, Орхон-Уул аймгийн Онцгой байдлын газрын 15, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Эрдэнэбулган сумын 76, Цагаан-Үүр сумын 40, нийт 180 иргэн, 14 автомашин, 8 мотоцикль, 35 морьтой ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ