Ц.Мөнх-Оргил:Газар өмчлөлийг хугацаагүй болгоё

img

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Газар өмчлөх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг шийдэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийллээ.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Газрыг иргэдэд өмчлүүлэхдээ газрын мафийг бий болголоо. Жирийн иргэдэд газар нь олдохгүй хэрнээ яагаад газрыг эрх мэдэлтнүүд том томоор нь аваад байна вэ. Газрын биржээ байгуулаад, эдийн засгийн эргэлтэд оруулахыг шаардаж байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

 

-Газрын реформыг цогцоор нь оруулж ирэх бололцоо байсан. Харамсалтай нь тэгж оруулж ирж чадсангүй. 2003 онд газрыг иргэдэд өмчлүүлэхийг 2003 онд тухайн үеийн МАХН оруулж ирж байлаа. Энэ хууль батлагдаад гарсны дараагаар БХБ-ын сайд реформын асуудал оруулж ирээч ээ. Өргөн уудам нутаг дэвсгэрийг байгууллагууд талаас нь салгаж аваад байна. Тусгай хамгаалалттай газар гэж БОАЖЯ авчихдаг. Нийслэл хот ямар ч эрх мэдэлгүй. Газар өмчлөлийг хугацаагүй болгоё. Яагаад иргэд 10 жилийн дараа газраа өмчилж болохгүй гэж.  Хүүхдийн нэрийн өмнөөс эцэг эх нь газраа захиран зарцуулж байна.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Өнөөдөр Улаанбаатар хотын нутагт 284 мянган өрх гэр хороололд амьдарч байна. 96 мянган өрх газар өмчлөх хүсэлт тавьсан байна. Нөгөө талдаа борлодоггүй 30-40 мянган орон сууц байна. Энэ асуудлаа яаж зохицуулах вэ. Орон сууцаа борлуулж хувийн орон сууцтай хүмүүсээ шилжүүлж, хувийн орон сууцанд хашаа байшинд амьдарч байгаа иргэдээ оруулж, уялдаатай авч үзэх хэрэгтэй.

 

БХБ-ын сайд Х.Баделхан:

 

-Дэд бүтэцтэй газарт газар олгоё гэж байгаа. Бид цаашдаа Газрын тухай хуулийг өргөн барихдаа ярина. Улаанбаатар хотын хэмжээнд 26 газрыг чөлөөлж, орон сууц барих ажил хийгдээд явж байгаа. Хуулийг хэрэгжүүлэх явцад ялгаварлан гадуурхсан явдал гараагүй.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
er ni irged gazar avah yedee avdag l baih estoi enend hugazaa zaagaad baih esgui,,,,ireeduid mongol irgen gazar avahgui gesen ygyy ??? ali ch orond gazar avah hugazaa zaadaggui teneg umnuud hiih umaa olj yadah umaa, duugai naad uls ornoo hogjyyl !!!! Hot uls mash bohir, zohion baiguulaltgui tohijiltgui, dyyreg bolgond tom tom zezerleg park baihgui dendyy baina shdee, Hotod zai zavsargui bair baishin baridagiig zogsoo,,,,zaaval nogoon talbai zezerleg odort irged ochij amarch suuj zugaalj baih gazar eroosoo alga, mash jijig gazartai ornuud hyrtel tom tom nogoon talbaitai zemzger saihan baih um
2018-04-22
GAZAR ULSIIN UNDES:
ENE MAN namiinhan BAINGA L XYATADIIN BODLOGIIG DEMJIJ BAIX YUM DAA, XUGATSAAGUI YUM GEJ BAIDAGGUI YUM,,,,,,2-RT XUGATSAAGYU BOLGOVOL MONGOL XYATADAD EZLEGDENE
2018-04-20