С.Оюун: Хэрэг хийгээгүй хүмүүс битгий хэлмэгдээсэй

img
Гэрэл зургуудыг MPA.MN

 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүний 56 насны төрсөн өдрөөр гэр бүл, төрөл төрөгсөд, журмын нөхөд нь хөшөөнд цэцэг өргөлөө. Энэ үеэр С.Зориг агсны дүү С.Оюун “Гэмтэй хүмүүс ял завшихгүй, гэмгүй хүмүүс хэлмэгдэхгүй байгаасай” гэдгийг хэллээ.

 

 

Тэрбээр “Гурван шатны шүүхийн талаар манай гэр бүл тодорхой байр сууриа илэрхийлсэн. Шүүх хурлыг нээлттэй саналыг тавьсан ч хаалттай болсон. Хэргийн материалыг нээлттэй болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан ч одоо болтол ажил хэрэг болоогүй. Алдсан хүн арван тамтай. Тэр материалууд ил болж байж эргэлзээг тайлна.

 

Гурван шатны шүүхээр шийдсэн хэрэгт бид эргэлзсэн хэвээр байгаа учраас зөв, бурууд санаа зовж байна. Захиалагч нь олдоосой. Жинхэнэ хийсэн хүмүүс ял битгий завшаасай. Хэрэг хийгээгүй хүмүүс битгий хэлмэгдээсэй гэж санаа зовж байна.  

 

АН-ын дарга С.Эрдэнэ: Түүнтэй хамт энэ тэмцэж явсандаа бахархдаг

 

Ардчиллын анхны удирдагчдын нэг С.Зориг агсны төрсөн өдөр болдог. Энэ өдөр хөшөөнд нь цэцэг өргөдөг уламжлалтай. Өнөөдөр уламжлалын дагуу АН-ын гишүүд С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж байна.

 

 

С.Зориг агсан маань амьд сэрүүн байсан бол 56 нас хүрэх байлаа. Энэ бол эр хүний хувьд ид жагссан нас. Улс орондоо ихийг хийх ид үедээ явах байсан. Харамсалтай нь цаг бусаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Гэхдээ С.Зоригийн эхлүүлсэн ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн сайн сайхны төлөөх үйл хэрэг нь бодит биеллээ олоод явж байгаа нь бахархууштай.

 

Тэртээх 1989, 1990 оны жавар тачигнасан өдрүүдэд Монголын ард түмнийг зоригжуулж, уриалж, нийгмийн өөрчлөлтийн төлөө асар их үүрэг гүйцэтгэсэн хүн бол С.Зориг агсан. Түүнтэй хамт энэ тэмцлийг эхлүүлж явсандаа бахархдаг.

 

УИХ-ын гишүүн С.Болд: Тэр Монголын ард түмний хүү байсан

 

 

С.Зориг маань амь насаа алдаад 20 жил болж байна. Монголын ард түмэн энэ хүний гавьяаг хамгийн сайн мэдэх болсон. Энэ хүнийг ардчилал, АН талаас хардаг. Энэ байдлыг зогсоох хэрэгтэй. Энэ бол Монголын ард түмний хүү байсан. Нам харгалзахгүй энэ хүндэтгэл үзүүлээсэй.

 

Монголын ардчилсан хувьсгал бол нэг цонх хагараагүй. Монголын ард түмэнд үлдээсэн захиас бол энэ хүний агуу үйл хэргийг үргэлжлүүлэх. Нөгөө талаар хэргийн асуудал. Хэрэгт хариулт өгсөн гэхээсээ илүү нэмэлт асуултууд бий болсоор байна. Анх энэ хэрэг үйлдэгдсэн цагаас эхлэн ямар олон үл мэдэгдэхтэй бодлого болж хувирав.

 

Ерөнхий сайд болохыг зөвшөөрсөн тэр шөнөдөө амиа алдсан. Монголд сайхан ирээдүй авчрах хүнийг хөнөөсөн аймшигтай аллага. Үүнд тэр хүний эхнэрийг хэдэн ч удаа яллав. Одоо хуулийн байгууллага хариугаа өгөх цаг болсон. Ард түмнийг тайвшруулах цаг нь болсон. Бид энэ хэргийн эцсийг хүртэл явж, хийх ёстой бүхнийг хийнэ.

 

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолд АН-ын удирдлага, гишүүдээс гадна УИХ-ын гишүүн О.Баасанхүү ирж, оролцлоо.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хэзээ ч мартагдахгүй хүн гэж байдаг

 

1994 онд миний номын багш Д.Баттөмөр шатар тоглож байгаад намайг АН-д элсээч гэсэн хүсэлтийг тавьж байсан. Тэр үед С.Зориг гуайгаас намын батлах авч байлаа. Дараа нь МУИС-ийн Улс төрийн танхимаас 19-20 настай залуусыг УИХ-ын гишүүний туслах, зөвлөхөөр ажиллуулж, багаа бүрдүүлсэн. Харамсалтай нь, амиа алдсан.

 

 

Тэр төр нийгмийн нэрт зүтгэлтэн хүн. Хэзээ ч мартагдахгүй хүн гэж байдаг. Зөв зүйл цаашид ч зөв үргэлжилдэг. Тиймээс би ирэх ёстой.

 

Би хуульч, өмгөөлөгч хүн. Би 17 жил өмгөөлөгчийн ажил хийсэн. Хавтаст хэргийг үзэхгүйгээр хэн ч ямар ч дүгнэлт хийх боломжгүй. Хэрэв хавтаст хэргийг үзээгүй байж хэн ч, тэр дундаа улстөрчид аль нэг тал руу хандсан дүгнэлт хийж болохгүй.

 

Би Орхон аймгийн 47 дугаар тойргоос сонгогдсон. Ял эдэлж байгаа гурван хүн манай тойргийн иргэд. Тиймээс би энэ асуудалд анхаарал хандуулж байгаа. Хүний эрх талаас нь, нөхцөл байдал ямар байгаад анхаарал хандуулж байгаа. Олон улсын парламентын холбоонд хавтаст хэргийг ил болгох саналыг тавьсан.

 

Б.Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бай:
энэ хүний үхлээр олон жил, олон хүн улс төр хийж байна. Одоо болих хэрэгтэй. Ялангуяа энэ Оюун. Ахынхаа үхлээр улс хийж сайд хүртэл болчихоод юу хийсэн бэ. Төрсөн өдөр, нас барсан өдөр гэхээр бөөн шоу, тв-гээр гарсан хүн байх юм.
2018-04-23
Зочин:
Хэрэгийн газрын мөр, эд мөрийн баримтыг олон хүмүүс дагуулж очиж балласан Элбэгдорж, Батүүл, Ганболд 3-аас гарцаагүй шүү дээ. Төөрч будилаад байх асуудал байхгүй л хэрэг дээ. Хөхүүл хүүхэн хутга авч очоод алга гэж хуулийнхны толгойд яаж багтаж байна аа. Ичээч
2018-04-22
unen shuu...
2018-04-21
зочин:
Бэр ч гэх шиг. Хамтран амьдарч байсан хулигаан,хувирал гүй, ер нь л их но той авгай юм биш үү? тэр байгаа байдал нь цаанаа л нэг биш ээ
2018-04-21
Яаж ч бодсон Үүл, Эбэ хоёр л хамгийн сэжигтэй дээ.
2018-04-21
unen shuu...
Zochin:
Yamar lam biluu bogd ch biluu neg nuhur mongold irsen gejuugaa,Minj neg ym yriad baisandaa baahan mungu uguud nom unshuulsan neg nuhur baidag gee bizdee.bi nugel hiichlee gesen gejuugaa.Arai iim ymiig zohioj yrimaargui ym....
2018-04-20
Zochin:
Oyunaa tanai berd chini hamag zangilaa ni baigaa shuudee tanai udmiinhan chini oigui teneg humuus baina
2018-04-20
зочин:
Бэр ч гэх шиг. Хамтран амьдарч байсан хулигаан,хувирал гүй, ер нь л их но той авгай юм биш үү? тэр байгаа байдал нь цаанаа л нэг биш ээ
мм:
Харин тиймээ гэмтэй хүмүүсээ олж шийтгээсэй. гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлэхээ болимоор юм. хүнийг арай дэндүүлээд байгаа юм биш биз хүүхдийн яагаад бас алсиин бэ. юу болоод байнаа. бүрэн эрхт улс байна. энэ хэргийн үнэн мөнийг олчмоор юмаа
2018-04-20